Урд шөнө ирлээ. Бээжин - там. Бүгчим, өмхий гэж аюул. За тэр яахав, гар утсаар дарагдсан фото зурагнуудыг өдөр өдрөөр нийтэлдгээ үргэлжлүүлье. Мөн өнөөдрөөс арай гайгүй чанартай, аппаратаар дарсан зурагнууд нийтлэгдэж эхэлнэ дэ.
1. Лондон цэвэрхэн талдаа хот хэдий ч мэдээж хэдэн сая хүн төвлөрсөн газар болсон хойно алагтай цоогтой. Зурган дээр юу харагдаж байна? Хогийн савруу нэг нөхөр дөхөж очоод нулисан бололтой. Соёлоо гэж, жаахан л дутаж дэ.2. Ханшийн мэдээ. Европт банк, валют арилжааны цэгүүд нь улаан шулаа. Суутгал гээд сольсон дүнгээс чинь 8-12 хувь суутгаж орхино. Тиймээс "no commission" гэсэн бичигтэй газар олох хэрэгтэй. Ихэвчлэн энэтхэгүүд сууж байгаа. 3. Ресторан. 50 жилийн турш энэ газар төдийлөн өөрчлөгдөөгүй л болов уу.4. Хуучин үйлдвэрийн байр.5. 3m 41cm. Энд нарийвчлалд дуртай.6. Английн онцлог - угаалтуур. Халуун хүйтэн ус нь тусдаа. Мэдээж холигчтой хувилбарууд тааралдна л да. Ийм хувилбар нь дандаа бөглөөтэй. Ухаандаа бөглөөд, халуун хүйтэн усаа гоожуулаад, дүүргээд, улмаар оймсоо угаах жишээний.7. Энд нарийвчлалд дуртай гэж би хэллүү?8. Метронд ийм сэнс их таарна.9. Хогийн сав. Энэ арай дээр үеийн хувилбар. Сүүлийн үеийнх нь пластмасаар хийгдсэн, хог ангилагдаж ордог: цаас, хуванцар г.м.10. Reception биш Concierge.11. Зам гархад хааш харахыг нь хэлээд өгнө. Гадныхан дугуйн доогуур орчих гээд хэцүү байдаг бололтой.
08 June 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
UK-d ihevchlen bariin gariin duremtei gazriin ulsuud irj bogood bolzolt bus reflex-iin daguu shuud ehleed zuun tiish ee haraad zam hondlon garah gej oroldood osold ortdog um
ReplyDelete