Дэлхийн II дайн. Британий нисэх хүчин немцүүдийг өдөр болгон шахуу бөмбөгддөг байсан үе. Бөмбөгдөгчидөөс олон ч онгоц эргэж ирдэггүй, ирсэн нэгэн нь дайсны зенитийн болон сөнөөгч онгоцнуудын суманд багагүй өртсэн гэмтэлтэй байдаг байв. Экипажуудынхаа эргэж ирэх магадлалыг нэмэгдүүлэх зорилготойгоор английн инженерууд сумны мөрнүүд дээр судалгаа шинжилгээ хийжээ. Сум онгоцны корпусын аль хэсэгт их тусдаг юм байна гэсэн асуултанд хариу олоод, тэр хэсэгт нэмэгдэл хуяг хийх санаатай байв. Судалгаан үр дүнд дараах зүй тогтол ажиглагдаж. Үүнд: бөмбөгдөгчийн далавч суманд хамгийн их өртөж. Мөн сүүл, сүүлэнд байрлах пулемётын орчимд тусгал их байна. Нисгэгчийн кабин болон шатахууны бак-ууд дээр оносон мөр цөөхөн.
Тэгэхлээр логикийн хувьд сум их оносон газруудад нэмэлт хуяглалт хийх хэрэгтэй гэж дүгнэхээр байгаа биз? Үнэндээ бол эсрэгээр. Нисгэгчийн бүхээг, шатахууны савандаа оногдсон онгоцнууд бараг буцаж ирдэггүй юм. Харин далавч, сүүлэндээ оногдсон мөртлөө онгоц буцаж ирж чадаж байна гэдэг нь тэнд хуяглалт, хамгаалалт сайн байгаагийн болон онгоцны амин чухал цэгүүд эдгээр нь биш гэдгийн шинж. Чухал мэдээлэл эргэж ирсэн онгоцнуудад биш сөнөсөн онгоцнуудад илүү байсан байна гэж дүгнэж болно.
Үүнтэй адил, янз бүрийн амжилт олсон бизнесмэн, улс төрчдийн тухай ном сонин их гардаг. Харин дампуурсан, шатсан хүмүүсийн тухай мэдээлэл бага. Тэр амжилт олоогүй хүмүүсийн алдаан дээр ажиллаж болох талтай. Илүү мэдээлэл агуулж буй ч юм билүү.
25 June 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
thx heregtei medeelel bna shuu
ReplyDelete