13 June 2011

2011.06.06-07. Бээжин

Гар утсаар авсан зурагнуудын төгсгөлийн хэсэг.
Хятад рестораны хаяг.
Гудманд 1 юаний үнэтэй шорлог зарагдна. Савханд зоогдоостой хумсын чинээ мах. Зугаатай л юм билээ.Зочид буудал. Тамхи татах хориотой гэсэн тэмдгийн яг дор хятадууд тоохочгүй 2-3-уулаа баагиулаад л.Хар халуунд аминд хүйтэн пиво л орох юм да. Ус, ундаа, хүйтэн цай төдийлөн цангаа тайлахгүй.Хятадуудын ахуйн соёлын түвшин хэрэг алгаа. Машины цонхоор бүтэн сонин хөдөлгөөн дунд гаргаад шидчих жишээний. Арын машины салхины шилэн дээр дэлгэгдвэл яах юм бүү мэд. Хаа ч хамаагүй угаасан хувцасаа дэлгэчихнэ. Дотуур хувцас байсан ч тоохгүй. Хоол идээд сууж буй хүмүүсээс 2 алхамын зайд бандага өлгөөтэй байх нь энгийн үзэгдэл. Тэгээд л нус цэрээ хаа хамаагүй хаяад л, харин ч нэг заваарахыг үзүүлнэ дэ.

1 comment:

  1. үнэндээ наад хятдууд чинь монголчуудыг өөрсдийнхөө байгаагаас ч илүү заваан гэж ярьдаг. Хойд нутгийн бүдүүлгүүд, уулан дээр амьдарч, амьтны арьсан хувцас өмсч, жилдээ нэг усан ордог ч юмуу үгүй ч юмуу гэж ярьдаг, бүр ХонгКонг, Сингапур, Тайваний хятдууд санаа зовохгүй нүүрэн дээр шууд асуудаг. Чи наад хувцасаа өөрөө оёсон тиймээ л гээд зүтгээд байна, 1 жил найзласан "сайн найз" хүртэл за чи битгий худлаа ярь, чиний морь унаж хичээлдээ явдаггүй гэсэн чинь худлаа биз дээ гэж асууна.

    Үүнээс ажиглахад: Хятад, Монгол хүмүүс нэг нэгнээ маш заваан, бүдүүлэг гэж ярьж бичдэг. Заваан нь заваан, цэвэр нь цэвэр, гэхдээ хятдын суртал ухуулаг маш хүчтэй явагдсны үр дүнд бид л өөрсдөө хичээхгүй бол Хятад хүмүүсийн толгойд Монгол гэнгүүт агуйд амьдардаг хүмүүсийн дүрслэл толгойд буудаг.

    ReplyDelete