14 June 2011

Юунд итгэх хэрэгтэй вэ?

Шашины нөлөө хэдий чинээ их байна, нийгэмд төдий чинээ залилан, хууран мэхлэлт, мунхруулалт газар авдаг юм. Дагалдаад ер бусын, оньсого таавар мэт, энэ ертөнцийн бус, гайхамшигтай зүйлд итгэх явдал цэцэглэнэ. Энгийнээр тайлбарлавал: материалист суурь бүхий шинжлэх ухааны боловсрол нимгэрэхийн хэрээр мухар сүсэг гаарна. XX зууны эхэн үеийг мартаагүй биз нөхдөө?!
Одоо яаж байна? Зурхай өдөр бүр уншиж, есөн шидийн сайн гэх нөлөөтэй зүйлээр өөрийгөө тойруулж, шашины төлөөллийн үгэнд үг дуугуй орж, сансар огторгуй, шидэт увидастай ус рашаан зэрэгт итгэдэг болсон.
Ингэхэд, ус энерги хадгалдаг, сайн муу зүйлийг удаан гэгч тээдэг г.м. зүйлд хэн итгэдэг бол? Тийм л юм бол энэ хэдэн тэрбум хүний ялгадасыг тууж буй ус ямар ч ариутгалын станцаар дамжаад ч цэвэрлэгдэхгүй, бүх "мэдээллийг" хадгалаад л явж байна.
Мөн өвс ногоо идсээр эх дэлхийгээ аварна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Хиймэл үс, синтетик хувцас өмс гэж үү? Тайгад цаатан, тундрад чукча бугаа алж идээд л арьсаар нь дах дэгтий хийж өмссөөр хэдэн мянган жил болсон, цаашид ч армагедон болтол өмсөнө гэдэгт бат итгэлтэй байна.

2 comments:

  1. Zud bolvol nohoi tsadna, Zovlon ihedvel lam tsadna..aa gej

    ReplyDelete
  2. ZOV OO ZOV. SANAA NEG BAIDAG SHUU CHAMTAI BOL.

    ReplyDelete