Гадуур бензин тасраад аюул.
Сая оллоо дээр өнөөдөр нийтлэгдсэн 2 мэдээ уншлаа. Линк: нэг, хоёр.
Юу татааж байна гэвэл - комментууд. Жишээ:
1. SDANUU DIG DELBELCHIIE LDAA MUUSAIN SHULAMNUUDAA
2. Bi hamgiin turuund Su Batbold Zorigt Bayartsogt gesen hulgaichuud ruu uldsen benzinee tsatsaad shudenz zurnaa gaigui
3. манай талын малнууд ард тvмнээ бодох биш дээ боддог байсан бол аль эрт нефтээ нэрэх vйлдвэр барьчих байсан юм
Энэ иргэдийн бодол. Би ч гэсэн иргэний хувьд одоо өөрийн бодлоо бичье.
1. Төр нефть импортлогч компаниудыг хазаарлах хэрэгтэй. Хямд үнээр худалдаж авсан шатахууны нөөц яагаад ч юм түргэн дуусдаг. Харин үнэтэй бензин эсрэгээрээ, зарагдаад л байна. Мөн хяналт шалгалт хийж яагаад хугацаандаа багтаж шатахуунаа татаагүйг нь тогтоомоор байна. Санаатай юм уу санаандгүй юу, ажлын хариуцлага алдсан бол торгууль тавьж, дахиж ийм байдал үүсгэхээргүй болтол нь хашраах хэрэгтэй шүү дэ. Дан оросуудруу бухаад өнгөрдөг шүү дэ, шатахуун тасалдах бүрт. Манай нөхдүүд хэдэн өдөр боломжийн үнээр шатахуун шахчих гээд байгаа ч юм билүү? Хүн чанар, тэр тусмаа ард түмнээ гэх үзэгдэл өнөөгийн нийгэмд бараг байхгүй шүү дэ, энэ чинь зэрлэг капитализм нөхдөө, хүчтэй нь хүчгүйгээ юутай ийтэй нь зажилахгүй залгиад, дүлэхгүй гаргачихдаг.
2. Бид өөрсдийн нөхцөл байдлаа ухаарч мэдрэх хэрэгтэй. Тээр жил Далай ламыг айлчлахад хятадууд 7 хоног хилээ хаахад юу болсон билээ? Одоо яаж байна? Бүхэл бүтэн улс ганц Роснефть-ээс хамааралтай. Тэр нь оросуудын төрийн мэдлийн хувьцаат компани. Чих зөөлөн байлгах гэж оросын өнөөгийн удирдлага иймэрхүү арга зарим хөрш улсууддаа хэрэглэдэг нь нууц биш. Хэдхэн жилийн өмнө шинэ жилээр Украины хийг хааж л байсан. Украинчууд өөрсдийнх нь хийн хэмжээг багасгангуут Европруу шууд дамжуулах ёстой импортын хийгээс нь хусаад, бөөн л юм болж байв, авсан аваагүй гэж маргалдаад. Мэдээж уул уурхайн салбарт оросуудын сонирхол бий. Тэрийг нь мэдсээр байж хятадаас түлш авдаг сувагтай болж байхгүй дэ. 2 улсаас адил хэмжээний шатахуун авч байхад эрсдэл арай бага.
3. Төр иргэдээ бодсон, алсыг харсан шийдвэрүүд гаргамаар байна. Олон жилийн өмнө Дорнодод үйлдвэр байгуулчихсан бол одоо ядаж зүүн 3 аймгийн шатахууны асуудал хагас хугас шийдэгдчих байсан болов уу. Тамсагаас олдож буй нефтийн хэмжээ Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн хэрэгцээнд хүрнэ гэж сонингоос уншиж байсан. Нефтийн чанар нь төдийлөн сайн биш гээд байдаг, тийм муу юм бол хятадууд тоож авахгүй баймаар. Ядаж 80 октанттай түлш гарах байлгүй дэ, боловсруулахад. Ямар ч тохиолдолд үйлдвэртэй байх нь түүхийгээр нь гадагш гаргаснаас л дээр.
4. 100 колонкийн асуудал. Хэрэвзээ Роснефть билүү тэр Лукойл нь (үндсэндээ ялгаа байхгүй, аль аль нь оросын төрийн өмчит ХК) байгуулвал яах байсан бэ? Жирийн иргэдэд шатахуун хямд үнээр, гол нь гэнэт тасалдах, үнэ хөөрөгдөх үзэгдэлгүй хүрч байсан ч байж мэднэ гэж хувьдаа бодож байна. Аан чи муу оросуудын талд байна уу, эх орны компаниудаа дэмжихгүй, муу гөлөг гэх хүн захаас олдох биз. Хариулт энэ: тэр эх орны гэх компаниудаа хар, бөөн лобби, ард олныг шулсан, төрөө байдалд оруулсан, монополь тогтоосон нөхдүүд.
Колонкууд оросууд барьсан бол яахыг төсөөлье.
а. Ажлын байр. Орос колонкид монголчууд л ажиллаж таарна. Удирдах түвшний хэдхэн албан тушаал дээр яахав оросууд байх биз. Тийм болохоор ажлын байрны хувьд санаа зоволтгүй, шинээр л ажлын байрнууд үүсэх байсан.
б. Татвар. Монгол улсын сан хөмрөгт татвараа асуудалгүй, цаг хугацаанд нь бүрэн бүтэн төлж байвал болоо, хэн төлөх нь төдийлөн хамаатай гэж үү? Магнай Трейд байна уу Лукойл байна уу, Петровис нь уу Роснефть нь уу хэнд хамаатай юм?
в. Хараат байдал. Айгаад л байсан, одоо байгаа нөхцөл байдлаа юу гэхэв?
г. Ашиг. Манай импортлогч компаниудын хувьцаа эзэмшигчийн хувьд асуудал ондоо шүү дэ. Энд цэвэр ашгийн тухай яригдна. Оросууд ороод ирвэл манай хэдийн ашиг хэд дахин багасна. Тэгэхлээр: хувьцаа эзэмшигч хэдхэн нөхдийн ашгийг багасгахгүйн тулд ард түмнийхээ нуруунд ачааг жигд ногдуулаад, шатахууны үнийг асуудал үүсэнгүүт хэдэн төгрөгөөр нэмчихээд явж байсан нь дээр гэж үзсэн шийдвэр хэмээн дүгнэхээс өөр арга алга да.
5. Худал ярихаа төрийн төлөөлөл болих хэрэгтэй. Түлш эрчим хүчний яамны нэг хурган дарга дизель түлшний олдоц дөнгөж гайгүй болонгуут саяхан зурагтаар бүлт үсрээд байсан, хаана байна? Мэдэхгүйгээ мэдэхгүй улс чинь хамгийн аюултай, цусгүй алдаг байхгүй юу, тоглоомчгүй, осолтой. Тэгээд л нэг зангиатай, хархад намбалаг нөхөр унзад хоолойгоор итгэл найдвар төрүүлэхээр юм олон нийтийн мэдээллийн хэрэгслээр донгосчихдог, 10 хонолгүй алингаа алдаж байна шүү дэ.
Дүгнэлт: дандаа гал унтраах журмаар ажилладгаа болимоор юм. Юун хүүхдүүдийнхээ ирээдүйд байтугай маргаашдаа ч итгэх итгэл найдвар алга, 3,14z!
26 June 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment