14 June 2011

Холимог хуурга. Бичээсүүд

Гар утсаар авсан, нийтлэгдээгүй фото-нууд цугларсаар аюултай их болж.
Устгахыг нь устгаад, үлдсэнийг нь нийтэлж эхэлье дэ.
Тэнэг матар? Тэнэг татар?
1966 оны техник. Ерөөсөө л бул хар төмөр. Төмрөөс өөр материалаар хийгдсэн нэг ч эд анги байхгүй.Боловсон эр танд. Ямар газрын 00-д дарсан юм, мартаж.
ГЯЯамны самбар. consuls.net хаяг дээр манай улсын бүх консулуудын мэдээлэл байдаг юм байна.
Төв шуудангийн дэргэдэх орос лифтний кабин шиг хэлбэртэй байр. Ямар ухаантан нь хэмжээ, хоорондын зай нь ялгаатай цонхнуудад зарлал байрлуулав?Эгэл буудал. Болдогсон бол 300 жилийн дараах УБ хотын төрхийг ганц нүдээрээ ч болтугай харах юмсан. Энэ чигээрээ үргэлжилбэл гарцаагүй (_|_) болж таарна.Анх удаа ийм анхааруулга монголд харж байна. Зоос гоёлын байр.Урвуу харуулсан бичээс бусдын толинд уншигдахад зориулагдаж хийгддэг. Машины хамар дээр байх нь элбэг. Ард хадаатай бичгийг толинд ямар тохиолдолд харах нь ойлгомжгүй.Тэрэлж. УБ-2. Гүүр болон анхааруулга.
Берлин. Рейхстаг. Гарц.Сүхбаатар дүүргийн тамгын газрын дэргэдэх эх оронч үсчин.Орцны самбар. Доод мөрөнд суугчид засвар оруулж. Үр дүн нь: Бидний ажлыг үргэлж дэмжиж тусалдаг уугч таньдаа баярлалаа.Охины цэцэрлэг. Хлорамины заавар.
ОХУ дахь Монгол улсын элчин сайдын яам. Ямар учиртай өргөө юм мэдэхгүй.Хороолол. 57-р байрны орчим. Улаака орон нутгийн шинж чанартай од бололтой.
Төгсгөлд нь хараагаа шалгацгаа.

1 comment:

  1. fuck you сгэж байнааа хэхэ

    ReplyDelete