Томоохон гүрнүүдийн агаарын хүчин өндөр зэрэглэлийн нисгэгчидийн багтай байдаг. Шилдэгээс шилдэг нь өндөр шалгуур давж байж ийм багт тэнцнэ. Эдгээр залуучууд (заримдаа бүсгүй нисгэгчид ч тааралддаг) авиашоу, үзэсгэлэн дээр нислэгийн ур чадвараа үзүүлдэг.
Миний мэдэхийн ийм нисэх багууд лав бий.
ОХУ - Стрижи, Витязи.
АНУ - Blue Angels (тэнгисийн хүчин), Thunderbirds (армийн нисэх хүчин).
Их Британи - RAF (Royal Air Force)-ийн Red Arrows.
Франц - Patrouille de France.
Германд ямар баг байдгийг хараахан мэдэхгүй байна, байгаа нь тодорхой. Ээлж дарааллаар бүх улсын өндөр зэрэглэлийн нисгэгчидийг танилцуулах болно. Энэ удаад Patrouille de France-г үзнэ үү.
26 June 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
zozo aldiin bn. asterix huh :)
ReplyDeleteШвейцарьт Patrouille de Suisse гэж байдаг. Яг манай гэрийн хажууханд аэродром нь байлаа гэж.
ReplyDelete