03 June 2011

2011.05.30-31 Лондон

Цувралын 3-р хэсэг. Зургийн чанар таарууг ойлгоорой, гар утсаар дарсан юм. Зурагнууд яг дарааллаараа нийтлэгдэж байгаа, ө.х. уншигч ямар үйл явдлын дараа юу болсон байна гэдгийг төвөггүй ойлгоно.
1. Энд гэрлэн дохионы шон iPad-тай төстөй төхөөрөмжөөр тоноглогдож. Явган зорчигч зам хөндлөн гармаар байна гэж дарах ёстой боловч үнэндээ ийм товчнууд хаана ч ямар ч үүрэггүй байдаг.
2. Лондонд төөрөхийн тулд хүнд гоц гойд чадавхи шаардлагатай. Эсвэл нэгэн зэрэг сохор, дүлий, хэлгүй бол төөрнө. Бүх зүйл нь маш ойлгомжтой, нийтийн тээврийн асуудал янзын шийдэгдэж. Автобусны буудлын самбар кадрт өртөж.
3. Сургалтын төвийн танхимуудын нэг.
4. Итали ресторан (намайг яасан баян гар вэ гэж битгий бодоорой, даалгуулсан юм).5. Holland Park метроны буудал дахь зарлалын самбар. Эндхийн нөхдүүд метрогоо тюб гэх нь элбэг. 7 сард Judas Priest, Dream Theater тоглохон дэ.6. Айлын гадаа таарсан сансарын нисгэгчийн дугуй.7. 31-ний орой инглиш паабд.

No comments:

Post a Comment