10 May 2016

Сургамж

Энэ бараг 2012 оноос хойш ноорог хэлбэртэй, нийтлэгдэхгүй хүлээгдэж байсан пост.
Дараах хэдэн зүйлийг мэдэж байхад илүүдэхгүй:
1. Хэн нэгэнтэй эргээд холбоо барина гэсэн бол хэлсэндээ хүрч эргэж холбогд.
2. Уулзалтанд хоцорч буй бол түүнийгээ мэдэгдэх нь зөв.
3. Хүмүүсийн мөрөөдлийг шоолж дооглож болохгүй.
4. Итгэл алдсан хүмүүстэй холбоогоо нэг мөр тасал. Тэд өөрчлөгдөхгүй.
5. Эцэг эхтэйгээ аль болох цуг их хугацаа өнгөрүүл. 
6. Өөрийнхөө бурууг хүлээж сур.
7. Олонд зовлонгоо тоочоод хэрэггүй. Хэнд ч чиний асуудлууд сонин биш.
8. Хов живээс хол бай.
9. Нэг асуудалтай удаан зууралдаад үр дүн гарахгүй бол түр хаясан нь дээр.
10. Юуч тохиолдсон эхэлсэн ажлаа үргэлжлүүлсээр дуусгахыг зорь. Үр дүнг нь харах хэрэгтэй.
11. Ширүүн маргаан болсон ч гэлээ хүний эмзэг сэдвээр битгий оролд. Дараа нь эвлэрхэд хэлсэн үг чинь удаан мартагдахгүй.
12. Үнэнийг ярьж бай. Худал яриа өөрийг чинь эргээд эвгүй байдалд оруулна.
13. Шинэ санаа орж ирсэн бол бичиж авах нь зөв. Мөн ажлаа тэмдэглэх нь үр дүнтэй байдаг.
14. Өглөөдөө хамгийн хэцүү, хүнд, хиймээргүй ажлаа барьж ав. Хийсэн хойноо илүү дутуу зүйлд санаа зовохгүй, сэтгэл амар үлдсэн өдрийг өнгөрөөнө.
15. Чи хэнд ч ямар ч өргүй гэдгээ сайн тогтоо.

Дараах эрхээ эдэл:
1. Өөрийгөө хааяа нэгд тавь.
2. Сэтгэл санааны дэмжлэг, тусламж хэн нэгнээс хүсэх эрх хэнд ч бий.
3. Шударга бус хандлага, шүүмжийг эсэргүүц.
4. Өөрийн үзэл бодолтой бай.
5. Зөв замаа олтол алдаа хийх нь энгийн үзэгдэл.
6. Хүмүүст өөрсдөд нь асуудлыг нь шийдэх боломжийг олго.
7. "Баярлалаа, хэрэггүй", "Уучлаарай, гэхдээ чадахгүйн" гэж хэлж сур.
8. Эргэн тойрны хүмүүсийн зөвөлгөөг заавал дагах алба байхгүй.
9. Хүмүүс тантай байхыг хүссэн ч бай өөрөө ганцаараа баймаар бол орхиж явж болно.
10. Шийдвэрээ өөрчлөх, амьдралын хэв маягаа орвонгоор нь эргүүлэх эрх хүн бүрт бий.
11. Танд ашиггүй болсон гэрээ хэлэлцэлийг өөрчлөхийг шаардах нь зүйтэй хэрэг.

Яах албагүй вэ гэвэл:
1. 100% өв тэгш байх.
2. Олныг дагах.
3. Өөрт чинь таалагддаггүй хүмүүст туслах.
4. Өөрийнхөөрөө байсныхаа төлөө уучлалт гуйх.
5. Бусдын төлөө үхтэл зүтгэх.
6. Өөрийгөө буруутгах.
7. Эвгүй, таагүй нөхцөл байдлыг тэсвэрлэж гарах.
8. Доромжлол болсон харьцааг хадгалж үлдэх.
9. Цаг хугацаанд яагаад ч багтахгүй ажлыг гүйцэтгэхээр гүрийх.
10. Мөн хийж барахгүй ажилд дарлагдах.
11. Ухаалаг бус заавар зөвөлгөөг дагаж мөрдөх.
12. Өгмөөргүй байгаа зүйлээ хэн нэгэнд өгөх.
13. Хэн нэгний буруу шийдвэрээс үүссэн хариуцлагыг өмнөөс нь үүрэх.

Мөнхийн гэж хэлж болох гурван дүрэм бий:
1. Өөрийгөө хүндэл.
2. Бусдыг хүндэл.
3. Өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээ.

Цаашлаад:
1. Хүсч буй зүйл болгон хэрэгтэй биш байдаг.
2. Жижиг биеэ тоолтоос болж анд нөхдөө гомдоож болохгүй.
3. Зарим тохиолдолд зүгээр дуугуй байсан нь дээр гэдгийг санаж байхад илүүдэхгүй.
4. Маргах шаардлага гарвал одоо цаг дээр л маргах хэрэгтэй. Өнгөрснийг сөхөх дэмий.

No comments:

Post a Comment