Өнгөрсөн 7 хоногт Тэс суманд гүүр нурсан мэдээлэл цацагдсан. Өнөөдөр 106.0 радиогоор энэ сэдвээр "Баримт, эрэн сурвалжлага" нэвтрүүлгийг сонслоо. Болсон үйл явдлын сийрүүлвэл:
Нэг. 1,8 тэрбумын төсөвт өртөгтэй 350 метр гүүрийг нэг компани барьж эхэлсэн боловч олон жил дамнуулж сунжирсаар сүүлдээ барьж чадахгүй гэдгээ хүлээж.
Хоёр. Дараагийн компани шалгараад уг гүүрийг барьж дуусгаад комисст хүлээлгэн өгч. Ингэхдээ өмнөх компаний барьсан тулгууруудыг ашиглаад явж (өөр яах ч билээ). Тухайн үеийн зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон Улсын мэргэжлийн хяналтын газар, нэмэх нь Увс аймгийн мэргэжлийн хяналтаас бүрдсэн комисс гүүрийг хүлээн авч. Мөн гүүр баригдах явцад яамнаас томилогдсон хяналтын мэргэжилтэн (инженер байх ёстой) байнга ажилласан байгаа юм. Технологи зөрчиж байна уу, барилгын ажил чанар стандартын дагуу хийгдэж буй эсэхэд тогтмол хяналт тавигдсан гэсэн үг. Олон жил дамнасан, хоёр компаниар дамжсан болохоор гүүрийн өртөг бараг 3 дахин буюу 5,3 тэрбум болтлоо өссөн байдаг.
Гурав. Компаний гаргасан баталгаат хугацаа өнгөрсөн намар дууссан - энэ хавар гүүр нурсан. Хүний амь эрсдээгүй нь яамай. Төмөр-бетонон гүүр дөрөвхөн жил наслахдаа бас урсгал засварт ороод амжсан байдаг. Ядаж байхад өмнөх модон гүүр нь бараг 30-40 жил болохдоо яагаачгүй.
Цаашаага comedy эхэлж байгаа юм: Осол болонгуут аадар бороо орсон, шар усны үер их байсан гэж байгалийн гамшиг руу чихэх гэж эхэлж оролдсон байгаа юм. Тэгсэн Тэс сумын цаг уур, байгаль орчны ажилтан "Манай нутагт хур тундас орох нь орсон, гэхдээ хэдхэн мм. Юун аадар, шар усны үер. Бетонон гүүр нурахаар үзэгдэл болоогүйг мэдэгдье" гээд байдаг. Одоо яамны нөхдүүд "Голын ёроол эвгүй хөрстэй, элсэрхэг, суулт их өгдөг. Тиймээс эхний компани ажлаа гүйцээж чадалгүй өөр компанид шилжүүлсэн. Хөрсний суултаас боллоо" гэсэн утгатай юм ярьж байна. Ажил дуусгасан компани болохоор "Тулгуураас болж нурсан, тэр нь өмнөх компаний босгосон тулгуур" гээд өөрсдөөсөө холдуулах гээд байдаг. Ерөөсөө бүгд арьсаа хамгаалж буй нь харагдаад байгаа юм л да. Ингэхдээ "хөрсний суулт" гэдэг буруутантай болчихвол бүгдээрээ аврагдна гэдгээ хэлүүлэлтгүй ойлгож байгаа болохоор аажуухан тэр зүгт гэтээстэй.
Би болохоор арай өөр бодолтой байна. Би ч гэлтгүй, эрүүл саруул сэтгэдэг хэнд ч бүх зүйл ойлгомжтой шүү дэ. Яагаад ийм юм болов?
Байгалийн гамшиг болж 7-8 баллын газар хөдөлсөн ч гүүр нурах ёсгүй. Тэр тусмаа голын хөрсрүү бурууг чихэж нүдний булай болох хэрэг байхгүй. Элстэй, шавартай, хөдөлгөөнтэй, устай хөрсөнд тулгуур зоох байтугай дундуур нь тунель ухаад галт тэрэг, машин явуулдаг болоод зуу гаруй жил өнгөрч байна нөхдөө. Бусад улс оронд "хөрснөөс" болж гүүр нураад байхыг нэг л санахгүй юм. Тиймээс технологи зөрчсөн, хариуцлага алдсан асуудлаа байгаль руу бухаад хэрэггүй. Барьж байгаа нь стандартын дагуу бариагүй, шалгаж хянах ёстой нь ажлаа хийгээгүй. Ердөө л энэ.

Naadah guurig chin nurahad genco buruutai gej tanai huuchin darga hurlee gishuun bcihsen bna le. Odoo ch gencogui yum gj alga, udahgui baas many hatad garahgui bol genco buruutai bolhiim shug baigaan
ReplyDelete