Соц лагертаа Югославын архитекторууд чадалтайд тооцогддог байсан. Ер нь барилга байгууламждаа гарамгай улс. Манайд циркийг барьж өгснийг нь мэдэх юм. Бельгийн гэрэл зурагчин Jan Kempenaers хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан улсуудаар явж хөшөө дурсгалуудыг хальсанд буулгаж. Серби, Хорват, Черногори, Босни Герцоговин, Словени, Македонид социализмын үеийн гэхээсээ илүү ирээдүйн тухай зөгнөлт кинонд гарахаар хөшөөнүүд байдаг юм байна.
1950-иад оноос 1990-ээд оны дунд хүртэл баригдсан хөшөөнүүд гэхэд гайхалтай. Нэгэнт бетоноор наадах гэж байгаа бол ядаж ийм түвшинд хүрэх хэрэгтэй.
1950-иад оноос 1990-ээд оны дунд хүртэл баригдсан хөшөөнүүд гэхэд гайхалтай. Нэгэнт бетоноор наадах гэж байгаа бол ядаж ийм түвшинд хүрэх хэрэгтэй.
No comments:
Post a Comment