XX зууны эхэн үе хүүхдийн тоглоомын алтан үе байсан. 1900 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийг мөлжих нь багасч, хүүхдүүдэд сул чөлөөтэй цаг их гарах болсон. Харин 60-аад оноос томчууд нь багачуудынхаа цагийг хатуу хянадаг болсон. Ингэхдээ сургуульд өнгөрүүлэх хугацаа ихэсч, хүүхдүүд цугтаа тоглож өнгөрүүлэх цаг нь багассан. Зүгээр гадаа тоглодог байсан хүүхдүүд спортын секцэд явж, хоббигийн оронд дугуйланд хамрагддаг болсон. Эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь гадаа гаргахаас болгоомжилдог болоод удаж байна. Бие дааж тоглох хугацаа минимумруу дөхөхийн хирээр сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. АНУ-д явуулсан судалгаагаар өнөөдөр гүнзгий депрессид орсон сургуулийн насны хүүхдийн тоо 1950 онтой харьцуулахад 5-8 дахин их байна. 15-24 насныхны дунд амиа хорлох явдал 2 дахин нэмэгдсэн. 15 хүртэлх насныхны дунд бүх 3 дахин олширсон.
Ингэхэд, бүх сүүн тэжээлтэн амьтны үр төл тоглодог. Яах гэж тэд амиараа дэнчин тавьж, энергиэ үрэн таран тоглодог юм? Зүгээр үүрэндээ бүгээд хүч тэнхээгээ нэмэх нь амар биш үү? Энэ асуултад анх германы байгаль судлаач, фиолософ Карл Гроос 1898 онд хариулах гэж оролдсон байдаг. Тэрбээр тоглоом нь байгалийн шалгарлын явцад үүссэн, тоглоомын тусламжтайгаар амьтны үр төл цааш амьд оршин тогтноходод хэрэгтэй дадал зуршлыг олж авдаг юм хэмээн тайлбарлаж. Амьтны үр ч бай, хүний хүүхэд ч бай тоглохдоо үүссэн аюул, хүндрэлийг биеийн болон оюуны хүчээ дайчлан бие дааж даван туулдаг нь маш чухал. Өөрөө өөрийгөө аюултай нөхцөлд оруулах болон бусдын шахаасан дор аюултай нөхцөлд орох нь ялгаатай. Хүүхэд тоглож байхдаа хөнгөн бэртэл гэмтэл авч болно. Өөрөөсөө болж авч буй шарх болохоор ёстой "өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" л болоод өнгөрнө. Харин биеийн тамирын багшийн шахаасан дор хүүхэд өндөрт олсоор авирч айдас мэдрэх ёсгүй юм. Ер нь биеийн тамирын хичээл физиологийн хөгжил сулавтар хүүхдийн хувьд хэцүү хичээл шиг санагддаг. Айх, ичих мэдрэмж хэнд таатай байх билээ.
Мөн нүүдэлчин, анчин ард түмнүүдийн хувьд хэзээ ч сургууль гэх зүйл байгаагүй. Хүүхэд тоглосоор хэрэгтэй бүх дадал туршлагыг хуримтлуулдаг. Ийм ард түмнүүдийн хувьд бага насны хүүхдүүд нь ерөсөө л тоглож байдаг. Ингэхдээ осолтой тоглоом наадгай хийх нь ч бий, жишээ нь хутга шөвөг, галаар наадах.
Хятад, солонгос маягийн сургалтын системийг нэг хэсэг үр дүнтэй, сайн гэж үзэж байсан. Гэхдээ эдгээр орнууд одоо өөрсдийнхөө боловсролын системийг дахиж нэг харахгүй бол болохгүйн гэж үзээд байгаа. The Wall Street Journal-д хятадын алдартай сурган хүмүүжүүлэгч Цзян Сюэцинь бичихдээ: "Уйгагуй хичээллэдэг, цээжлүүлэг боловсролын системийн дутагдал бүх нийтэд ил болсон. Нийгэмшлийн, практикийн дадал туршлагагүй, хувийн зохион байгуулалт сул, ургуулан бодох чадавхи муу, аливаа юманд сонирхолгүй, сурч мэдэх эрмэлзэлгүй хойч үеийг бид бэлдэж байна. Хятад хүүхдүүдийн оноо буурах үед манай сургуулиуд зөв чиглэлд өөрчлөгдөж байна гэж ойлгоно" хэмээжээ.
Үнэндээ тоглоом нь хүүхдийг нийгэмшүүлэхэд том үүрэгтэй. Тоглоом тоглож өсөөгүй хүүхэд өөрийнх нь өмнөөс хэн нэгэн шийд гаргахыг хүлээдэг. Харин тоглож өссөн хүн өөрөө шийдвэр гаргадаг. Тоглоомгүй өссөн хүн орчин тойрон нь өөрчлөгдөө л бол зог тусдаг. Дасан зохицох чадавхи муутайн шинж.
Төгсгөлд нь зөвлөхөд - хүүхдүүдээ сайн тоглуулж бай. Хичээлээсээ ирчихээд гадаа гарахын тулд гэрийн даалгавраа машинддаг байснаа би сайн санадаг юм. Хацар сайртчих гээд ээж тос түрхээд л, хэ-хэ. Байрандаа хөл бөмбөг, квадрат, гүйдэг болон хаадаг маатаг, дугуй түрж гүйх зэрэг "спортын нэр төрөлд" нэг хоёрт л жагсдаг байв.

No comments:
Post a Comment