Морин спорт манайд дэлгэрсэн үү? Дэлгэрсэн. Дэлгэрхээр барахгуй ер нь бол баячуудын статусаа баталдаг нэг хэмжүүр болтлоо гажсан. Хөрөнгө мөнгө ч замбараагүй зардаг болоод удаж байна. Тусгай эм тариа, хүнс тэжээл гадаадаас захиалгаар авчирах, том ачааны машиныг адууны зүчээ болгож засч тохижуулах, уралдааны бай шагналд жийп автомашин гардуулах бол энгийн үзэгдэл. Хаа хамаагүй нөхдүүд алдарт болон манлай уяач цол хүртэж байх жишээний. Үнэн хэрэг дээр лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падлий л да.
Гэхдээ холбооны нөхдүүд сайтаа хөтөлж баймаар байна: http://www.morinerdene.mn/
Хамгийн сүүлд нийтлэгдсэн мэдээлэл нь 2015 оны 10-р сарынх байх юм.
Нөгөө талаас, зөвхөн уралдаан тэмцээн, уяачдын мэдээлэл сонирхолтой биш шүү дэ. Наад зах нь морины тамганы интерактив музей сайтдаа байршуулж яагаад болохгүй гэж? Би үнэндээ хэдхэн төрлийн тамга л нэрлэж чадна. Тэгэхэд хар мянган тамганы загвар бий шүү дэ. Хэддүгээр зуунд аль хошуу нутагт ямар тамга ашиглагдаж ирсэн, одоо үед тэр тамга нь хэрхэн өөрчлөгдсөн, түүний утга агуулга нь юув г.м. мэдээлэл сонирхолтой байна. Мөн адууны зүс тайлбарласан толь илүүдэхгүй. Өнөөдөр хотод төрж өссөн хүүхэд хээр, зээрд, хонгор зүсмээ ч ялгахгүй болов уу. Тиймээс монгол уламжлал гэж хий ярихын оронд ядаж ийм танин мэдэхүйн сонирхол татахуйц эх үүсвэрүүдийг бий болгох нь зөв болов уу гэж бодож байна.

No comments:
Post a Comment