Савангийн хайрцаг хэмээн нэрлэгддэг фото-аппарат гарч ирэх үед буюу 90-ээд онд хүмүүсийн нүд зурган дээр улаанаар гардаг байв. Айл болгоны альбомд улаан нүдтэй зураг байж л байгаа. Улаан өнгө нүдний арын ханын (анагаахын хэллэгийг нь мэдэхгүй юм) өнгө юм. Гэхдээ үүнийг харахын тулд хүний нүдийг харцных нь хавтгайд гэрэлтүүлэх хэрэгтэй байдаг. Нүдний эмч толиороо үүнийг сайн хардаг. Савангийн хайрцгийн вспышканаас цацрах гэрэл бас тэгдэг. Дараа нь дижитал фотоаппаратууд гарч ирсэн. Дагаад нүд илрүүлдэг алгоритмууд зохиогдож, төд удалгүй нүдний улаан өнгийг арилгадаг алгоритм ажилладаг болсон.
Өдгөө ийм алгоримт гар утас болгонд бий. Харин улаан нүд савангийнхаа хайрцагтай цуг түүх болон үлдэж дэ зайлуул.
Өдгөө ийм алгоримт гар утас болгонд бий. Харин улаан нүд савангийнхаа хайрцагтай цуг түүх болон үлдэж дэ зайлуул.
No comments:
Post a Comment