UPD 2016.05.09 20:12
Сая герман цэргийн гэрлүүгээ бичсэн захидал олж уншив. Захидлуудыг замд нь шүүдэг байсан болохоор шархадаж нутаг буцаж буй нөхдүүдээ дайдаг байсан байгаа юм. Захидлын дараах хэдэн мөр анхаарал татав:
"Нет, отец, Бога не существует, или он есть лишь у вас, в ваших псалмах и молитвах, в проповедях священников и пасторов, в звоне колоколов, в запахе ладана, но в Сталинграде его нет. И вот сидишь ты в подвале, топишь чьей-то мебелью, тебе только двадцать шесть, и вроде голова на плечах, еще недавно радовался погонам и орал вместе с вами «Хайль Гитлер!», а теперь вот два пути: либо сдохнуть, либо в Сибирь".
2016.05.09 14:10
Ялагдалдаа зөв дүн шинжилгээ хийх чадвар нь дайчин хүний хувьд чухал шинж. Ганц дайчин гэлтгүй бүтэн армийн хувьд ч энэ нь байх ёстой чадвар. Хэрэв алдаагаа ойлгож, дүгнэлт хийж чаддаггүй бол ялна гэж байхгүй.
Дэлхийн II дайнд германчууд алдаан дээрээ ажиллаж огт чадаагүй гэж боддог. Өнөөдөр хүртэл немцууд гадны хүчин зүйлсээс болж ялагдсан мэт бичдэг - 1941 оны өвөл маш хүйтэн байсан, нацистуудын удирдлага (улс төрчид) мэргэжлийн цэргийнхнийг ажиллахад саад учруулж байсан, оросууд хүний тоогоор дарсан, нэгэн зэрэг олон фронтод байлдсан г.м. Германы офицеруудын дурдатгалд дайсан нь сэтгэлийн тэнхээтэй, бэлтгэл сайтай, удирдлага нь өндөр түвшинд байсан тухай туйлын бага бичигдсэн байдаг. Германы генерал ч бай, энгийн дэслэгч ч бай дайсан нь өөрөөс нь илүү байсныг (эсвэл дайны явцад илүү болсныг) хүлээн зөвшөөрөх туйлын дургуй. Мөн өрсөлдөгчийнхөө сайн чанарыг сул тал мэт бичдэг. Нягт бол адгуус, амьтны сүрэг шиг гэнэ, хатуу дэг журамтай бол боолын тогтолцоотой хэмээнэ, тулалдаанд байрлалаа орхихгүй эцсээ болтол үзвэл шийтгэлийнх нь систем аймар, нэмэх нь большевикууд бол фанатикууд болохоор ингэж байгаа юм гэж тайлбарладаг. Дайнд ялагдсан шалтгаан немцүүдийнхээр бол: Гитлер генералуудад саад болсон, генералууд офицерууддаа саад хийсэн, бүгдэд нь нийлээд өвөл шавар хаасан. Мөн "1943 оны вермахт 1941 оных шиг байсан бол..." гэдэг харуусал олон таардаг. Яагаад ч юм 1943 оны ЗХУ-ын арми 1941 оныхоосоо өөр болсныг тэд ойлгохыг хүсдэггүй. Тэгэхэд дайны турш оросуудын зэвсэглэл, байлдааны ур чадвар, зохион байгуулалт нь нэмэгдэж ирсэн байдаг. Нацистуудын "Бид хамгийн шилдэг нь, ялалт биднийх" гэсэн үзэл суртал нь өөрсдийг нь хөмөрсөн. "После Сталинграда немец пошел не тот" буюу "Сталинградын дараа немцүүдийн чанар муудаад явчихсан" гэдэг хэллэг зүгээр нэг үүсээгүй шүү дэ. 1941 оны өвөл Москвагийн дор ялагдсанаа германы арми азгүй тохиолдол, байгалийн хүчин зүйлээс болсон жижиг бүтэлгүйтэл гэж үзэж байсан юм. 1942 хавар болон зуны амжилт нь немцүүдийн хувьд болох ёстой зүйл л болсон гэсэн үг. Тэгсэн 1943 оны Сталинград фашистуудын хэнд ч дийлдэшгүй гэсэн итгэл үнэмшлийг нь эвдэж орхисон. Өөрсдийгөө ялагдашгүй гэж өргөмжилж ирсэн арий үндэстний сүр хүч энд мохсон гэж үзэж болно. Үүнээс хойш "Хүчтэй шилдэг нь сул доройгоо үгүй хийнэ" гэсэн нацистуудын гол үзэл суртал өөрсдийнх нь эсрэг ажилласаар дайн өндөрлөсөн.
Оросуудын хувьд ялагдлыг арай ондоо хүлээж авсан байдаг. 1941 оны 6-7-р сард сайн дураараа цэрэгт элсэж байсан залуучууд фронт орохоос нь өмнө дайн дуусчих вий гэж айж байсан бол 1941 оны намар татагдаж буй нь хэзээ эргэж ирэх бол, би ер нь ирэх юм уу? гэсэн бодолтой мордож байлаа. Дайны эхэн үед буюу фашистууд илт давамгайлж байхад Улаан арми эхэлж мэл гайхаж, дараа нь барьц алдаж, эцэст нь зүгээр гүрийсэн. Туршлагатай, өөрөөс нь техник сайн дайсантай тулахдаа оросууд асар их хохирол амсаж байсан хэдийч суралцсаар байв. Дайны өмнө ЗХУ өөрийн Улаан армийг хамгийн шилдэг хэмээдэг байв (энэ талаараа германчуудтай адил юм). 1941 онд хиар цохиулсан явдал нь хүйтэн усанд булхасан шиг явдал болсон. Илүү дутуу бодол, биеэ тоосон байдал нь арилж, энэ дайсныг эсвэл ялна, эсвэл бүгд хядуулна гэдэг л хоёрхон сонголтын өмнө байгаагаа бүх нийтээрээ ойлгосон. Ялалт эсвэл үхэл! Дайсан нь хөгжлийн хувьд өөрсдийг нь хол орхисон гэдгийг ойлгоод дайтах явцдаа суралцсан, байлдааны техникээ сайжруулсан. Ингэж байж л Европын (Дэлхийн гэсэн ч бараг болно) шилдэг армийг буулгаж авсан түүхтэй.

Фэйсбүүк шиг лайк байдаг бол дармаар... Анализ хийсэн ийм зүйл унших сайхан байна. Энэ өнцгөөс харж байсангүй.
ReplyDelete