Хойно Якутск хотод чөлөөт бөхийн улсын аваргынх нь тэмцээн зохион байгуулагдаж байгаа юм байна. Олимпод оролцох эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн болж байгаа нь тодорхой.
Өчигдөр 57 кг хүртэлх жинд якутын бөх дагестаны бөхтэй аваргын төлөө барилдаж. Шүүгч нь - манай монгол нөхөр. Уг нь даг бөх 2:0-иор тэргүүлж байхад өрсөлдөгч нь дэвжээнээс шахаж гаргаж. Энэ үйлдлийг нь 2 оноо болгосноор оноо тэнцэж, улмаар хугацаа дуусахад 3:3 болсон байж. Шүүгчид нэмэлт үзүүлэлтүүдээр якутын бөхд 4:3-аар ялалт өгснөөр дагестанчууд үймээн дэгдээж. Хэдэн өдрийн өмнө буутай чечен нөхдүүд өөр нэг тэмцээн дээр дөвчигнөсөн болохоор энэ удаад ОМОН бэлэн байж. Мөргөлдөөнийг цагдаа намжаасан байна.
Бөхийн холбоо нь шүүгчийн бригад хэд хэдэн бүдүүлэг алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч, эдгээр шүүгчид тэмцээнийг үргэлжлүүлэн шүүхгүй, гэхдээ нэгэнт оноосон ялалтыг буцаахгүй гэж мэдэгдсэн. Дагестанчууд эсэргүүцэл илэрхийлж тэмцээнийг орхисон. Бусад жинд барилдаж байсан бөхчүүд (нийт 6 тамирчин) дэвжээн дээр гараагүй. Дасгалжуулагч нь:
- Оросын аваргад монгол шүүгчид юу хийж байгаа юм? Ерөнхий шүүгч нь монголчуудыг тэмцээн шүүлгэхээр уриагүй гэж хэлсэн хэмээн мэдэгдээд байгаа.
Миний бодлоор бүх зүйл энгийн: манай шүүгч Саха-якутын урилгаар тэмцээнд нь очоод нутгийн бөхийг дэмжчихсэн байгаа юм, ха-ха. Лебедев гэдэг ялсан якутын бөх уг нь сайн тамирчин, гэхдээ олимпод оролцож байгаагүй. Нутагтаа бол үндэстний баатар шиг товарищ гэнэ. Дагестанчууд ч заваан авиртай л да, ялагдаж чаддаггүй. Гэхдээ манай шүүгч тэмцээнээс жийгдсэн ч гэлээ зорилгоо бол биелүүлж. Сурсан эрдмийг сураар боохгүй - бөхийн найраа бол монголчуудын ганц чаддаг зүйл, хэ-хэ. Mission accomplished!

No comments:
Post a Comment