15 May 2016

Неоколониализм

Неоколониализм гэж нэг улс өөр нэг улсыг хяналтандаа авахыг хэлнэ. Ингэхдээ цэрэг арми ашиглахгүй (эсвэл бага ашиглана). Хөршөөсөө эхлээд ертөнцийн нөгөө бөөрөнд орших улсыг бүрэн хяналтад авдаггүй юмаа гэхэд нөлөөндөө байлгахыг хичээх нь том гүрнүүдийн хувьд энгийн үзэгдэл. Түүхийн хэлхээнд хэзээд доминант болон сателлит улсууд байсаар ирсэн. Доминант буюу эзэрхийлэгч, давамгайлагч нь дагуул буюу сателлитээ алдахгүйн тулд хүчирхэгжихийг нь төдийлөн дэмжихгүй нь бас хууль юм. Цэвэр байгалийн шалгарал явагдаж байгаа юм л да. Хэдийгээр неоколониализм хүйтэн дайнтай цуг үгүй болсон гэдэг боловч бид өнөөдөр тухайн үзэгдэл үргэлжилсээр байгааг харж сууна. Шинээр хийгдэж буй хуваарилалтын гэрч болж байгаагаа ойлго.

No comments:

Post a Comment