БЗД-ийн иргэн болохоор тус дүүрэгтэй холбоотой мэдээлэл сайтадуудад гарсан байвал ядаж гарчгийг нь гүйлгэж уншдаг. Өмнө нь БГД, СБД-ийн оршин суугч байхад ч гэсэн харгалзах дүүрэгтэй холбоотой мэдээллийг уншдаг байсан. Гачууртад засмал зам тавигдсан тухай мэдээ ч гэсэн тэдний нэг байлаа.
Харин комментуудыг бол уншдаггүй, цагийн гарз гэж үздэг (энэ блогийнхийг бол уншихаас өөр арга байхгүй - мэйлээр ирдэг юм). Дээрх мэдээг гарчиглачихаад доош скролл хийсэн чинь энгийн боловч яг голыг нь олсон ганц өгүүлбэр таарсан, хэ-хэ.
Үндэсний бөхөө хэр мэдэх вэ гэдэг quiz бөглөж үзлээ. Би бөх сонирхогч бол биш, наадам, цагаан сараар л үздэг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ яахвээ бас - 18-аас 12-ыг нь хариулж байна лэ.
Нүүлгэх шийдвэр нь гарсан боловч эсэргүүцэж үйл ажиллагаагаа хумихгүй байгаа Да хүрээ захын сайт. Юникод гараад удаж байхад encoding таарахгүй байна гэдэг бол трэшийн трэш. 90-ээд онд хийлгэсэн байх.
Газар зүйн мэдлэгийн талаар. Манайхан Австрали - Австри, Швейцари - Шведийг хооронд нь сайхан хольж хутгадаг. Нэг удаа зурагтын хөтлөгч АНУ-ын Georgia мужид болсон хуй салхийг "Гүржид байгалийн гамшиг тохиож байна..." гэж эхлээд нааж өгсөн.

Үндэсний ТВ дээр дээхнэ My Name Is Khan гээд Шахрух Хан АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах гээд яваад байдаг нэг кино гарсан юм. Яг дээрх Georgia мужийг андуурч орчуулснаас үүдээд гол дүр маань асар хурдан хугацаанд АНУ-аас Гүрж орж үерт нэрвэгдсэн нөхдүүдэд туслаад л алж өгсөн дөө...
ReplyDelete