13 November 2015

Дүүргүүдийн лого

Нийслэлийн 9 дүүргийн логог сонирхоцгооё.
Баянгол. Төрийн соёмбыг яагаад ч юм доор залсан байх юм, Жанрайсагийн өлмий хавьцаа. Бичгийг Times New Roman-аар, үсэг хоорондын зай, дан том үсгээр бичсэнийнх нь төлөө зохион бүтээгчийг дахиж компьютерт ойртуулахгүй байх хэрэгтэй. Энэ логог жижиг хэмжээтэй, хар цагаанаар хэвлэх шаардлага гарвал яах вэ? Жанрайсагийг фото зурагнаас оруулсан болохоор падан хар гарна гэж бодож байна.
Баянзүрх. Арслан, нохой хоёрын дундаас төрсөн амьтан дүрслэгдэж. Бүх шугамыг зузаан цэнхэрээр зурснаас болж нэг л палийсан зүйл болж. Өнгөний сонголт хэрэг алга. Дизайнер биш дүүргийн компьютертаа арай дөмөгхөн ажилчин зурсан байх гэсэн хардалт төрж байна.
Хан-Уул. Жаахан засвар оруулчихвал гоё таних тэмдэг байгаа юм. Дээрх 2-ыг бол дагуулахгүй. Одоо байгаа нь хэт их чимэглэлтэй, нэг л эрээн мяраан юм да.
Чингэлтэй. Энд хэлэх зүйл ч алга. Чингэлтэй уулын савдаг нь гахай юм гэнэ лэ. Сайхан гахай зурчихсан нь бараг дээр, хэ-хэ.
Багахангай. Хүрдний гадуур байгаа дүрсийг хараад физикийн ном санаанд буув. Тариан түрүү нь бодвол тус дүүрэг газар тариалантай гэдгийг илтгэж байгаа байх. Энэ тэмдгийг зохиох гэж суусан хүний зовлонг ойлгож байна. Учир нь Багахангайд юуч байхгүй шүү дэ. Түүх гээд байх зүйл хомс, уул усных нь савдаг нь тодорхойгүй. Хоосон газар лого бүтээ гэвэл нэг иймэрхүү зүйл л төрдөг юм байна.
Сүхбаатар. Хараад шууд шарын шашин, сүм дугана, суварга, ном судар санаанд бууж байна. Лам нөхөрт дүүргийн таних тэмдэг бүтээ гэж үүрэг өгсөн байж мэдэх. Ингэснээс сайхан Сүх жанжины хөшөөг дүрсэлчихсэн нь шулуухан.
Сонгинохайрхан. Саак лого байна да, ха-ха. Мансууруулах бодис хэрэглэсэн хүн галлюцинациа дүрсэлснээс гарцаагүй. Тэр өнгө, өвгөний царай, бухын хоншоор - байнаа байна. Гэхдээ таалагдаж байна. Засвар оруулаад янзалчихвал хамгийн гоё таних тэмдэг болно энэ.
Боломжийн хэмжээтэй Багануурын лого олдсончгүй. Нүүрс болон шувуу л байна. Байгаа ганц юм нь нүүрсээс хойно одоо өөр юугаа ч харуулах билээ чаавас.
Налайх. Нүднээс цус шүүрэхээр хурц өнгөтэй эд байна да. Уулны цаанаас Волтроны толгой цухуйж байгааг эс тооцвол сонирхолтой зүйл энд байхгүй.
Төгсгөлд нь Улаанбаатарын лого:
Надад лав таалагддаг. Могой л гэхэд Trollface харуулж байгаа биз дэ, хэ-хэ.
Дүгнэхэд: орчин үеийн, гоё таних тэмдэгтэй нэгч дүүрэг алга. Арай дөмөгхөн нь Хан-Уул, Сонгино хоёр юм. Бусад нь - трэш, угар и содомия.

1 comment:

  1. Би нэг ийм юм саяхан нийслэлийн ойгоор бичиж байж: Ер нь хараад байхад яахаараа манай энэ нийслэл, бас дүүргүүдийн сүлднүүд гэж хүн нь мэдэгдэхгүй, амьтан нь мэдэгдэхгүй зүйлс байдаг байнаа. Эхнээс нь эхлэе.
    1. Нийслэл. Үлгэр домгийн бөгөөд хаана ч байдаггүй шувуу./Шувуу гэхэд ч эргэлзээтэй/ Ядаж байхад тэр нь жингийн илүүдэлтэй. Бас харахад дэндүү хэрцгий догшин. Улаанбаатарт амьдрах ийм аймаар байдаг нь ойлгомжтой.
    2. Хан-Уул. Нийслэлийнхтэй бараг адил. Бараг агууламжаараа давахаар.Угтаа бол Богдхан уулаа шигтгээд өгөх байсан юм.
    3. Баянзүрх. Энэ талаар бүр хэлэх ч муу үг алга. Нохой. Мэдэхгүй, нэг харахад арслан ч юм шиг. Ядаж байхад манай энэ дүүргийн хуучин засаг ноёнтон 4 тэрбумаар 4 ширхэг банхар хийлгэж залсан байдаг. Гэтэл БЗД чинь хамгийн их хүнтэй, дэд бүтэц муу, цэцэрлэг сургуулийн хүрэлцээгүй гэж байгаа.
    4. Сонгино Хайрхан. Бүр дэндүү хэрцгий. Хөх өвгөн. /Гэхдээ би хэзээ ч ийм өвөө харж байгаагүй./ Энэ нь уулын савдаг нь гэсэн байхаа. Ядаж байхад архинд дуртай юм гэнэ лээ. Тэгээд л архи уусаар байгаад хөхөрчихсөн байх магадлал тун өндөр.
    5. Баянгол. 4 гар бүхий шива маягийн бурхан. Уг нь бид шашин шүтлэгээр үл ялгаварлах ардчилсан оронд амьдарч байгаа ч бүхэл бүтэн засаг захиргааны нэгжийнх нь сүлдэнд буддизмын үнэр нэвт шингээстэй. Тэгээд монгол төрийн бэлэгдэл Соёмбо нь тэр бурхныхаа доор. Гүй тэгээд 2уулаа буддизмын гаралтай зүйл л дээ.
    6. Чингэлтэй. Үл ойлгогдом. 3 ширхэг юу нь үл мэдэгдэх зүйлс. Мөөм ч юм шиг хаха.
    7. Сүхбаатар. Бас л нэг бурханы шашны хот мандалархуу хэлбэр дүрстэй бөгөөд номын хүрдтэй. Уг нь СБД Сүхбаатарын хөшөөгөө гоё шигтгээд өгсөн бол жинхэнэ утга төгс сүлдтэй болох байлаа. Аа нээрээ бас дундаа ОУ-ын цөмийн энергийн агентлагийн лого шиг юмтай.
    8. Налайх. Нэгэн аймгийн сүлдтэй нилээн төсөө бүхий загвартай. Гэхдээ сүр бараагаараа бараг хотыхоос давах байх шүү.
    9.Багануур. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын логоны муухан хуулбар. Шувуу нь шар шувуу шиг ч юм шиг.Эсвэл Баян-Өлгий аймгийн сүлд ч юм шиг.
    10. Бага хангай. Хаа очиж арай үзэмжтэй бас энгийн. Гэхдээ дүүргийнхээ онцлогийг огт илэрхийлээгүй мэт. Бараг л Засгийн газрын лого баймаар. Ерөөсөө л хэт загвар хөөсөн гэдэг нь илт.
    Эцэст дүгнэхэд энийг хийсэн гарууд бүгд УРОД. Тэр доторх фонт, шрифт гэж үзээрийн.

    ReplyDelete