Либерализм гэж юуг хэлэх вэ? Юуны өмнө хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг хэлнэ. Хуулийг дээдлэх, хараат бус шүүх г.м. олон зөв зүйл либерализмд бас бий. Гэхдээ ганц алдаа сууринд нь байх шиг санагддаг - энэ нь бүх хүнийг сайн гэж үзэх явдал юм. Үнэн хэрэг дээр хүнийг муу байлгахгүй байж чадвал тэр хүн сайн байдаг. Хэрэв зоргоор нь тавьбал хүн адгуус болох нь тун хялбар. Сири, Иракд юу болж байна?
Тиймээс согтуу жолоочийг сайн гэгч торгоод эрхийг нь хураах, нинжа нарын тоног төхөөрөмжийг, хулгайн анчдын буу зэвсгийг хураах г.м. арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй. Би ерөнхийдөө либерал үзлийг дэмждэг, гэхдээ харамсалтай нь хүн болгон дандаа сайн байдаггүй гэдгийг бас гадарладаг. Улмаар хүнийг хууль дүрэм, журам дэг л сайн болгодог гэдэгт итгэдэг. Хар тэнхээгээрээ шууд дэлсээд авах нь мэдээж буруу, гэхдээ зарим тохиолдолд няслаад авах нь ухаан суухад нь түлхэц болох нь бий.
Наад захын жишээ: явган хүний замыг шонгоор хашихгүй л бол тэргээ хашлага давуулж тавих жолооч хэзээд олддог. Зөвхөн манайд ч биш, дэлхий даяар тийм л байгаа. Зодож занчаад, хуруу гарыг нь огтлох нь хаашаа юм, ямар халифат биш. Нэг удаа шийтгүүлээд хоёр дахь удаагаа шийтгүүлэх сонирхолгүй болгох ёстой нь чухал. Явган зорчигчид гарц дээр зам тавьж өгөлгүй дайрах шахав уу? Тэгвэл өөрөө 2 жил явган зорчигч болоод алхаад байж дэ найзаа. Хүүхдийн тоглоомын талбай дээр машинаа тавьсан уу? Хүүхэд юм биз дэ чи? Хүүхэд машин барьдаггүй юм, тиймээс эрхээ хураалгаад тэр элсэн дээр очиж тогло г.м.
Хүн тийм ч ариун амьтан биш гэдгийн бас нэг нотолгоо. Интернэт гэж гайхалтай эд бидний амьдралд орж ирлээ. Тэглээ гээд хэд нь музей, галерейн сайтруу оров? Хэд нь по сайтаар зочлов?
Мөнгө зарцуулж сураагүй бол ямарч их мөнгө олсон хэсэгхэн хугацааны дараа юуч үгүй болдог. Бүр өрөнд орох нь ч бий. Үүний адил эрх чөлөөгөө зөв ашиглаж чадахгүй бол тэр нөхөрт бүрэн эрх чөлөө хэрэггүй, аягүй бол гай болоод эрх чөлөөг нь хасуулахад хүргэнэ. Тиймээс урьдчилан сэргийлэх нь зөв биз дэ? Хувь хүн ямарч байж болно, бүр адгийн шаар ч байж болно, либерализм шүү дэ. Гэхдээ тэрнийхээ төлөөсийг хангалттай амсаж байвал сайн. Тэгээд дараа нь "Ээ бүү үзэгд, дахиж л тэгэхгүй юм шүү, хойч үедээ захиж үлдээх минь" болж байвал сайн.
Хүн болгон бие дааж хувь хүн болж бүрэлдэн тогтож чаддаггүй юм. Тиймээс залуудаа сархад дарс амсаад ч юмуу хальтирч гишгээд гараагаа шорон оронгоор эхлэх нь бий. Үүнээс л улс иргэдээ хамгаалж байх хэрэгтэй. Тиймээс засгийн шийтгэл цагаа олсон, шударга, хатуу байх ёстой. Хатуу гэдэг нь харгис гэсэн үг биш.
"Бүх хүн төгс, тиймээс цөм хязгааргүй эрх, эрх чөлөө эдлэх ёстой" гэдэг үзэл буруу гэдгийг дахиад нэг давтчихъя. Зарим товарищууд хэзээ ч сайн хүн болохгүй, тэр чигээрээ дуусна. Харин аль зэрэг муу байлгах вэ гэдгийг нь нийгэм л хязгаар тогтоож барьж байх ёстой. Гудамж талбайд хог хаялаа барьлаа гэдэг асуудалд "алхам тутамд хогийн сав байх ёстой" гэсэн аргумент сөргүүлдэг нөхдүүд байдаг. Хогийн сав битүү өрөөд тавьсан ч гадуур нь хогоо хаях гар олддог л байхгүй юу. Энэ логикоор бол лифтэнд суултуур зоох хэрэгтэй болж таарахнээ? Тэгээд хананд нь шатаах зориулалттай баахан товч зоогоод, айн. Хүмүүсийг сайн болох орчин алга байна шүү дэ гэх нэгэн бас олдно. "Не мы такие, а жизнь такая" (Бид муудаа биш, амьдрал л биднийг ийм болгосон) гэдэг шиг. Тийм нөхцлийг бий болгосноос шийтгэл хүлээлгэдэг шударга систем бий болгсон нь хамаагүй үр дүнтэй бөгөөд гол нь хурдан биелэх боломжтой юм. Эхэлж хэд сайн гөвж өгчихөөд дараа нь хогийн саваа байрлуулахгүй бол байрлуулсныг нь тэр дор нь эвдчих юм байна шүү дэ, хэ-хэ. Эхэлж хүн шиг болчихоод дараа нь хүнд ногдох эрх ямбыг нэхэх нь зөв л дө. Одоо бол амьтан шиг хүнд зориулсан зүйлийг эвдэж сүйтгээд л байж байна шүү дэ зарим нь. Бас нэг жишээ: манай байранд цонхоороо хоолны үлдэгдлээ, хогтой уутаа хаядаг нэг нөхөр байгаа юм. Дээр золтой л машины дээр лапша буучихаагүй. Барьж авах гээд ер чаддаггүй. 2 ээлжийн жижүүр, урд байрны манаач бүгд отоод байдаг - баригдахгүй чулуудсаар л. Ийм хүнийг яах ёстой юм?
Зарим нь "барууны орнуудад иргэдээ хавчиж дарамтлалгүй дэг журамтай л байдаг ш дэ" гэх байх. Уран сайхны биш баримтат кино үзэж бай. Тэнд хэдэн зуу, хэдэн арван жилийн өмнө шийтгэдгээ шийтгэчихсэн, одоо ч гэсэн тэр шийтгэлийн систем нь ажиллагаа сайн болохоор тийм гоё байгаа юм. Иргэд нь хүмүүжчихсэн гэсэн үг. Манайд болохоор хууль дүрэм гаргаад л ёстой нөгөө монголын хууль гурван хоног болоод өнгөрнө. Явган зорчигч торгодог боллоо л гэсэн. Хаана байна? Нэгдүгээр эгнээ нийтийн тээвэрт гэсэн. Хаана байна? Хүн шиг амьдарч улс шиг хөгжинө гэсэн. Хаана байна, 3,14z? Би л ирэх онд улстайгаа адил байх юм шиг байгаа юм: улс маань тал орлогоо гадаад өрөнд, би орлогынхоо талыг банкны өрөнд өгөөд л.
Хурд дуулдаг да: Эх оронтойгоо би адилха-а-а-ан...

No comments:
Post a Comment