07 November 2015

Урлаг өрхийн хүрээнд

Оригами. Хүүд одоо хийж чадахгүй дүрс цөөхөн үлдэж байх шиг байгаа юм. Цаасны сонголт, олдоц маруухан байгаа. Ихэвчлэн Golden pen бичиг хэргийн дэлгүүрээс авдаг юм. Цулгай өнгийн, хатуу зөөлөн нь нэг ижил цаас худалдаалагддаг. Хээ угалз, патернтай, том жижиг, янз бүрийн хатуулагтай цаас хүсч байна.
Энэ дүрс гэхэд 10 ширхэг цаасыг 30 болгож 1:3 харьцаагаар хувааж, 30 ширхэг ижил элемент хийгээд хооронд нь холбож бүтдэг. Хоорондоо огтлолцсон 4 ширхэг тетраэдр байгаа юм. Нилээн суулгана.
Охидууд идэвхитэй зурдаг. Зургийн дэвтэр, бичгийн цаас тэсгээхгүй юм.
Бага охин цэцэрлэгт байхдаа зурсан зураг хадгалагдаад үлдэж.
Гүнзгийн утга агуулгатай диаграмм олдсон.
10 жилийн дэвтэрний хуудас. Каллиграфи уг нь гоё урлаг. Даанч олигтой судалж чадаагүй, халтуурдаад л орхисон.
Хөргөгч дээрх соронзуудаар бүтээсэн зохиомж. Дунд охин иймэрхүү зүйл хийхдээ сайн.
Бага охины дэвтэр. Шинэ үгс: өгөрций, бичээн.
За тэгээд төгсгөлд нь хамгийн зугаатай зүйл тунаад үлдэж. 2013 оны зураг. Нөхдүүд хулгайч цагдаа болж тоглосон байгаа юм. Дүрээ хуваарилаад дүрмээ тохирцгоож зайлуул. "Хэн нэгнийгээ зодохгүй, тайлбарлуулна" гэсэн гол зарчимтай, ха-ха.

No comments:

Post a Comment