Украин улс коммунизмтай холбоотой нэр томъёо, хөшөө дурсгалаас эрчимтэй ангижирч байгаа. Гудамж талбайн нэр өөрчлөх, хөшөө дурсгалыг буулгах г.м. ажил явагдаад жил болж байна уу да. Бүр холбогдох хууль нь батлагдсан. Одоо паспорт дээрх орос орчуулгаасаа салж англи болгож байгаа. Дээрх ажлын хүрээнд инээдтэй явдлууд гарсаар: Волноваха хотод байрладаг Чапаевын хөшөөг "Казак" гэж нэрийг нь өөрчлөх шийдвэр гарсан байх жишээний. Чапаев байдгаараа бол байж байгаа шүү дэ. Гэхдээ тэрбээр одоо албан ёсоор алдарт комдив биш казак эр болж таарч буй юм, хэ-хэ. Одесса хотод арай дээр сэтгэсэн байгаа юм. Үйлдвэрийн хашаанд байсан Лениний хөшөөг буулгаж барилгүй Дарт Вейдер болгож өөрчилж. Ийм байж:
Ийм болж:
Ер нь большевикуудын удирдагчийн хөшөөг янз бүр болгож, есөн шидээр ашиглаж байсан баримт олон байдаг. Наад захын жишээ, Дэлхийн II дайны үед Воронежд фашистууд Ленины гараас уясан дүүжлүүр урлаж байсан. Нэг ёсондоо коммунистуудыг удирдагчийнх нь гараас дүүжлээд байж.

No comments:
Post a Comment