25 November 2015

Су-24 vs F-16

UPD 2015.11.25 10:17

Нисгэгчидээ аврахаар хоёр Ми-8 илгээсэн байгаа юм. Дотор нь тэнгисийн явган цэргүүд байж. Босогчид газраас гал нээж нэг нисдэг тэргийг нь гэмтээхэд оросууд ослын буулт нейтрал бүсд гүйцэтгээд, Ми-8-аа ориод ухрахад босогчид түүнийг нь пуужингаар харваж устгаж. Нэг гэрээт цэрэг амь эрсэджээ. Оросууд өчигдөрийн байдлаар нэг бөмбөгдөгч, нэг тээвэрлэгч нисдэг тэрэгээ алдчихаад байна. Тэнисийн явган цэрэг алагдаж, 2 нисгэгчийнх нь хувь тавилан тодорхойгүй хэвээр. Уг нь шүхэртэй үсэрч амжсан байгаа юм:
Босогчидын Ми-8 сөнөөж буй бичлэг: 

Алагдсан нисгэгчтэй интернэтэд тавигдсан үнэн худал нь мэдэгдэхгүй байгаа бичлэг: https://www.youtube.com/watch?v=-Cdkf3Xx3nw

2015.11.25 01:32
Су-24.
F-16.
Сөнөөгч онгоц бөмбөгдөгчийг төвөггүй устгадаг. Агаар-агаар ангилалын пуужин харваад дуусаа. Хоёр сөнөөгч байсан гэхлээр оросын бөмбөгдөгчид шанс байгаагүй. Ингээд Орос Турк хоёр уралцаж эхэлдэг юм байжээ. 
Нөхцөл байдал эртнээс иймэрхүү сөргөлдөөн рүү хөтлөөд л байсан. Туркуудын дэмждэг босогчдыг оросууд эсэргүүцлээ илэрхийлээд байхад нь тоохгүй бөмбөгдөөд байсан юм. Нисгэгчдийн хувь тавилан тодорхойгүй: нэт-д үхсэн нисгэгч, аллах акбар гэж орилолдсон босогчдын видео байна. Хоёр дахь нисгэгчийг ч гэсэн алсан л гэнэ, нэг нь амьд л гэнэ, 2-юулаа босогчдын олзонд орсон гэх мэдээлэл ч цацагдаж байгаа. Одоогоор алинд нь ч итгэхэд бэрх.
Туркуудын харуулаад байгаа трэк:
Улаан нь - оросын бөмбөгдөгч, саарал нь туркын сөнөөгч, тод хөх - сири туркын хил. Тэр сэртэнг хэрчиж нисэхэд нь агаарын хил зөрчлөө гэж унагааж. Тэр нарийн хоолойн өргөн нь ердөө 2-3 км, онгоц 5-10 секундэнд нисээд өнгөрчих зай гэсэн үг.
Оросууд болохоор хил зөрчөөгүй гэж мэдэгдсэн, гэхдээ онгоцынхоо ниссэн маршрутыг бол харуулаагүй. Тэдний хувилбараар болохоор онгоц нь хилээс 1 км зайд, 6 мянган метрийн өндөрт даалгавраа биелүүлчихээд баазруугаа буцаад нисч байхад нь туркын нисэх хүчин довтолсон. Онгоц хилээс 4 км зайд сүйрсэн. Турк улсад ямарч аюул учруулаагүй, террористуудын эсрэг байлдаж буйг мэдсээр байж түгжил зан гаргалаа, зүгээр орхихгүй гэж байгаа. Цааш үйл явдал хэрхэн өрнөх нь сонин.

1 comment:

  1. бодит үнэн мэдээлэл илүү ихийг хүсэж байна...нийт редакцын мэдээний албанаас..

    ReplyDelete