Нефть хальснаас үүдсэн гамшигт нэрвэгдсэн 2000 шувууг аврах боломж байвал та хэдий хэмжээний хандив өгч чадах вэ? Таны мөнгө 2 биш 20 мянга, бүр 200 мянган шувууг аврах бол мөнгөн дүн яаж өөрчлөгдөх бол?
Эрдэмтэд судалгаа хийгээд мөнгөн дүн аврах амьтны тооноос бараг хамаардаггүйг тогтоож. Газрын тосонд хордож үхэж байгаа шувууны зураг л бүхнийг шийднэ. Ихэнх хүн хандив өргөл барихдаа цэвэр эмоцидоо хөтлөгддөг байна: тухайн асуудал өөрсдийх нь санааг зовоосон бол цалин мөнгөөсөө өгөхөд бэлэн. Харин хандив хүлээн авагч мөнгийг нь цааш хэрхэн зарцуулж буйд хэнч санаа зовдоггүй. Дэлхий дээр тэрбум орчим хүн өдөрт 1,5 доллараас бага орлого олж байна, хэдэн арван мянгаараа эмчлэгддэг өвчний улмаас амь насаа алдаж байгаа. Эмчлэгддэггүй өвчин байсан бол одоо яахав гэхсэн. Эмчлэгддэг өвчин тусаад үхнэ гэдэг харамсалтай. Янз бүрийн сайн үйл хийнэ гэж гарч ирсэн фондуудын 3/4 нь энэ нөхцөл байдалд огт санаа зовдоггүй. Үлдсэнээс нь үнэхээр үр дүнтэй ажил хийдэг нь цөөхөн.
Эмоцид хөтлөгдсөн хандивын нэг жишээ ярьж өгье. ӨАБНУ-ын иргэн, сурталчилгааны бизнес эрхлэгч Тревор Филд гэдэг нөхөр 1990-ээд оны дундуур PlayPump савлуурын санааг гаргаж. Цаасан дээр бүх зүйл гайхалтай сайхан буусан байв: ундны усны хомсдолтой африкийн тосгодод гар худагнуудынх нь оронд савлуурууд байрлуулна. Савлуур насостой холбоотой, хүүхдүүд тоглох явцад цэвэр ус нөөц саванд хуримтлагдаж байх болно. Энэ санаа маш гоё санагдсан болохоор хэнч өртгийг нь өндөр байна гэж үзээгүй: нэг ийм савлуур, насос, нөөцийн сав 14 мянган ам. доллар байсан нь энгийн насостой худагнаас даруй 4 дахин үнэтэй юм. Билл Клинтон тус төслийг дэмжиж, Лора Буш 16 сая доллар хандивлаж, Jay-Z хүртэл хандивын концерт зохион байгуулж байсан. Ингээд 2009 гэхэд ӨАБНУ, Мозамбик, Свазилэнд болон Замбид 1800 гаруй савлуур байрлуулсан байлаа. Хэнч урьдчилаад энэ төсөл үр ашиг авчрах уу гэдгийг тооцоолоогүй, нутгийн оршин суугчдаас савлуур-насос хэрэгтэй юу гэдгийг бол бүр асуугаачгүй. Хожим нь UNICEF энэ төслийг судалж үзэхэд: эдгээр савлуурууд нь энгийнхээс хүнд, түүнийг савлахад багагүй хүч ордог. Хүүхдүүд унаж хөл гараа хугалсан тохиолдол олон. Зарим хүүхэд бөөлжис цутгадаг болохоор савлуур дээр тоглодоггүй гэж. Бүр нэг тосгонд томчууд нь багачууддаа шагнал урамшуулал амлаж байж арай гэж савлуурыг ажиллуулдаг байжээ. Үүнээс гадна эврдэл ихтэй, засвар болон сэлбэг хэрэгсэл нь үнэтэй болохоор жагсаалаас гарсан нь цөөнгүй байв. The Guardian-ы сэтгүүлч Эндрю Чемберс тус савлуурын танилцуулгад заагдсан 2500 хүнийг цэвэр усаар хангахын тулд хүүхдүүд 24 цагтай өдрийн 27-д нь тус савлуур дээр зогсоо зайгүй тоглох шаардлагатай гэдгийг тогтоов. ө.х. анхнаасаа найзууд худал тоо тавьсан байсан нь илэрч. Бөөн шүүмжлэл дэгдэж Тревор Филд төсөл амжилтгүй хэрэгжсэнийг хүлээн зөвшөөрөөд төслийг хумьжээ. Гэхдээ найз удалгүй бараг адилхан төсөл хийгээд, донорууд олоод, ӨАБНУ-ын засгийн газартай шинэ гэрээ байгуулаад амжсан байдаг.
Сүүлийн жилүүдэд хамгийн өргөн тархсан акцуудын нэг - Ice Bucket Challenge. Манайхан л юугаа ч мэдэхгүй булхаад байсан болохоос биш амиотрофик склерозын эсрэг аян юм шүү дэ. Тус акц бараг 100 сая доллар авчирсан. Dr.Dre, Билл Гейтсээс авахуулаад алдартууд ч олон оролцсон. Үнэн хэрэг дээрээ тус өвчин нь маш ховор тохиолддог юм. Мөн тус өвчнөөс эмчилдэг ч юмуу урьдчилан сэргийлдэг арга өнөөдрийг хүртэл байхгүй. За яахав, хүмүүс сайн юм бодож л хүйтэн усаар булхаад хэдэн халтар цаасаа хандивлаа л биз гэж бодож болно. Гэхдээ хамгийн гол нь хандив өгсөн хүн нэг хэсэгтээ дахиж хандив өгдөггүй болдогт учир байгаа юм. Хандив өгсөн л бол хүнд "би сайн үйл хийсэн" гэдэг мэдрэмж бат суудаг. Тэгсэн тэр хандив нь үр дүнд авчраачгүй байж мэдэх. Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл: хандив өгөх бол үнэхээр үр дүн авчрах зүйлд л өгөх хэрэгтэй.
Хандив өргөх буяны аянууд хэдий чинээ глобал байна, төдий чинээ үр дүнд хүрдэггүй, харин ч бүр эсрэгээр сөрөг үр дагавар авчирдаг гэсэн дүгнэлтэнд судлаачид хүрээд байгаа. Нью-Йоркийн их сургуулийн эдийн засгийн профессор Уильям Истерли 2006 онд гаргасан "Цагаан хүний үүрэх ачаа" номондоо тооцсон байдаг: сүүлийн 50 жилийн турш барууны орнууд хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад туслахад 2,3 их наяд доллар зарцуулж. Харамсалтай нь ямарч үр дүн гараагүй байна. Тэгэхлээр тус хүргэхээр өгсөн мөнгө яг цаад эзэндээ хүрдэг үү гэдэг чинь өөрөө асуудал болж байгаа юм.

No comments:
Post a Comment