15 November 2015

Дөнгө

Хятадууд хүн яргалж тамлахдаа нилээн гаршсан үндэстэн байгаа юм. Ажиглаад байхад нүүдэлчид биш суурин иргэншлийн төлөөлөгчид илүү яргачин байдаг. Бид ч энхийн цагаан тагтаа байгаагүй л дэ, гэхдээ хятадуудын дэргэд бол сонирхогчид. Бидний ихэнх ярга үнэндээ "импорт"-ынх. Энэ сэдвээр мэдээлэл олж уншихын хэрээр хүн гэж өөрийн зүйл ангид хайр гамгүй ханддаг онц хэрцгий араатан юм да гэсэн бодол улам батжиж байгаа. Ерөөсөө зуу хүрэхгүй жилийн өмнө урд хөршид хэдэн мянган жилийн өмнө зохиогдсон ярга, шийтгэл тэр чигээрээ үйлдэгдэж байсан. Бараг хамгийн гэм хоргүй нь дөнгө байгаа юм.
Дөнгө өнөөдрийн торгуулийн адил өргөн ашиглагдсаар ирсэн.
Заримдаа групп-ээр нь дөнгөлдөг байж. Энэ гурван хүн яаж явах юм, нэг нь бие засах болвол яах юм, бүү мэд.
Монголд ч гэсэн дөнгийг сайн ашиглаж байв.
Орос дэлгүүрийн үүдэнд.
Дөнгөө хүзүүндээ эргүүлж гурвалжилж аваад бариад явах нь арай эвтэйхэн байсан юм болов уу.
Хүзүүнээс гадна хөлийг нь дөнгөлж болно.
Энгийн дөнгө бол яахав, тэсээд гарч болох шийтгэл. Хятадууд цаашаагаа сэтгэсэн байгаа юм. Хүнийг биеийн жинг хүзүүн дээр нь өгвөл их өвдөж тарчилна гэдгийг олж мэдсэнээр дараах төхөөрөмж угсрагдаж. Энэ зурган дээр найз арай дүүжлэгдээгүй байна:
Харин энд дүүжлэгдэхэд бэлэн болж. Гол санаа нь: хүнийг ийм торонд хийчихээд хөл доорх тулгуурыг нь авчихна. Эсвэл дөнгөж өлмий нь хүрэхээр байрлуулна. Ингээд хэрэгтний зөвхөн толгой болон хүзүүн дээр нь бүх бие нь дүүжлэгднэ.
Их тарчилж зовоодог ярга гэж тэмдэглэгдэж үлдсэн байгаа юм.

1 comment:

  1. 9 эрүүний нэг болох "Дүүжин" буюу ”Тоосго сугалах“ гэж бас иймэрхүү эрүү шүүлт байсан. Хүнийг арван хоёр давхар тоосгон дээр зогсоогоод хоёр гарынх нь эрхий хуруунаас нарийн сураар чивчиртэл хүлэн дүүжлээд хөл доорхи тоосгыг нь тодорхой хугацаагаар нэг нэгээр нь сугалдаг гэдэг.

    ReplyDelete