Оросын тэнгисийн явган цэрэг нисдэг тэрэглүү босогчид газраас гал нээх үеэр хүзүүндээ шархадаж амь эрсэдсэн юм билээ. Онгоц даалгавар биелүүлчихээд буцах биш биелүүлэхээр нисч байж. Аврах операцид 2 биш 3 нисдэг тэрэг явсан юм билээ.
Сирийн цэргийнхэнтэй хайгуул хийсний үр дүнд оросууд 12 цагийн дараа 2 дахь нисгэгчээ амьд мэнд олж авсан байгаа. Штурман амьд гарч, хөлгийн ахлагч болох дэд хурандаа цолтой нисгэгчийг ослын буулт хийж байхад нь босогчид буудан хороож. Уг нь Женевийн конвенциор сөнөсөн агаарын хөлгөөс шүхрээр бууж буй хүмүүсийг алах хориотой. Сирид ямарч дүрэм журам үйлчлэхгүй л дэ.
Туркийн талыг баримтлагч сирийн туркмен босогчид орос нисгэгчийг буудсан гэсэн мэдээлэл цацагдсан. Зэвсэгт бүлэглэлийн толгойлогч нь орос бичигтэй парашютын бариулыг Reuters-д өгсөн ярилцлагадаа харуулж байгаа.
Өмнө нь хоёр нисгэгчийг алсан, нэгийг нь алж нөгөөхийг нь олзолсон, туркийн цэргийнхэн босогчидтой ярьж нисгэгчийг суллахаар ажиллаж байна гэсэн мэдээллүүд худал байсан нь тогтоогдлоо. Оросууд нисгэгчээ олж авснаараа болсон үйл явдлын амьд гэрчтэй болж байгаа юм. Нисгэгчийг нь эсрэг тал олзолсон бол оросууд гар нь хөлөөрөө уяатай болох байсан болохоор аврах ажиллагаанд их ач холбогдол өгсөн нь харагдсан. Штурман болох ахлагч цолтой залуу өгсөн ярилцлагадаа: туркийн онгоцууд ямарч контакт үүсгэх оролдлого хийгээгүй. Визуалаар харагдаагүй, радиогоор холбогдоогүй. Шууд пуужин харвасан. Бид нислэг үйлдэж буй районоо гарын таван хуруу шигээ сайн мэдэж байсан, хил даваагүйг баттай хэлнэ гэв:
Ярилцлага "Я обязан вернуть должок за командира." (би даргынхаа өшөөг авах ёстой) гэж төгсөж байгаа. Оросууд энэ өгүүлбэрээр цааш яахыгаа илэрийлсэн гэж дүгнэж болно.
Одоо туркменуудын талаар.
Энэ гол дүрд тоглоод байгаа хүнийг Alpaslan Celik гэдэг. Гол нь товарищ ямарч туркмен биш. Туркд төрсөн, туркийн иргэн. Тодруулвал: Элязык мужийн Кебан хотынх. Эцэг нь тус хотын засаг дарга байсан хүн гэж байгаа.
Найз интернэтийн идэвхитэй хэрэглэгч, Twitter-ийн account нь.
Жилийн өмнө туркын сонин хэвлэлээр засаг даргын хүү туркменуудыг хамгаалахаар Иракийг зорьлоо гэсэн нийтлэлүүд гарч байж. Мань эрийн зураг энд тэнд цөөнгүй таарна.
Баруун дээд булангийн зургийг томруулж харцгаая.
Өмнө нь үзэгдээгүй цэнхэр туг, хуруугаараа рокерууд шиг эвэр үзүүлж буй нь сонирхолтой. Исламын хэт даврагчид зүгээр ганц хуруугаа л гозолзуулдаг шүү дэ. Жаахан ухах юм бол ийм мэдээлэл олдно:
Цөөвөр чононууд хэмээх туркын залуучуудын хэт баруун үндсэрхэг үзлийг дэмждэг байгууллага байдаг юм байна. Пантюркизм, национализмаар өвчлөгсөд гэсэн үг. Уг нь ихэвчлэн Туркээс салан тусгаарлах сонирхолтой курдуудын эсрэг дайтаж ирсэн юм билээ. Харин энэ мэндчилгээ нь (чоно дүрсэлж буй хэрэг):
Тэгэхлээр сирийн туркменууд нисгэгчийг нь хороосон уу туркууд уу гэдэг асуултад оросууд хариултаа үндсэндээ авчихсан. Туркын нисэх хүчин онгоцыг нь сөнөөсөн, газар болохоор туркуудээс зэвсэг хангамж авдаг босогчид, туркын хэт даврагчид нисгэгчийг нь алсан. Энэхүү өдөөн хатгалгыг урьдчилан бэлтгэсэн байсан гэсэн таамаглалыг л баталж чадахгүй байгаа юм.
Оросууд нисгэгчээ аврангуутаа бөмбөгдөлтөө идэвхжүүлсэн. Өчигдөр хилийн бүсийг сайн бөмбөгдсөн. Ингэхдээ туркийн тусламжийн цувааг устгав.
Сирийн нутаг дэвсгэр дээрх машинуудаа туркууд яаж ч хамгаалах билээ. Хүмүүнлэгийн тусламж нэрийн дор босогчидод зэр зэвсэг, хүнс, эм тарианы хангамж ийм цуваануудаар ирж байна гээд л бөмбөгдөөд хаячихаж байгаа юм. Ийм цуваануудынхаа хариуд туркууд хямд нефть авч байгаа нь нууц биш. Энэ бол зүгээр бие халаалт. Оросууд курдын салан тусгаарчлагчдад зэр зэвсэг нийлүүлээд эхэлвэл энэ нь туркуудын хувьд жинхэнэ шүдний өвчин болно.

Сайн байна уу, блогийн чинь байнгын уншигч байна. Нэг санал хэлэхэд блогийн энэ загвараа солих бодол байдаг уу, бичлэгүүдийг унших гэхээр том дэлгэц дээр өргөөшөө хэтэрхий сунжруу харагдаад уншихад их төвөгтэй байдаг, тэгээд байнга рийдерээсээ уншдаг. Зарим хүмүүст бас тэгж санагддаг байх.
ReplyDelete