28 November 2015

Түгээмэл тархсан худал ойлголтууд

Хүмүүс мэдээжийн худал зүйлд итгэдэг нь сонин. Наад захын жишээ: тамхичины дэргэд байгаа хүн тамхичинаас илүү хорддог гэнэ. Дэргэд нь байснаараа дам буюу пассив тамхичин болж буй юм байх. Ямарч пассив тамхидалт гэсэн ойлголт байхгүй нөхдөө. Зүгээр тамхины утаанд байх хэцүү гэдгийг л тайлбарлалдаа. Дээрх онолоор бол утаагаар нь амьсгалж байснаас хажуугийн нөхрөөс янжуур аваад татчихсан нь дээр болохнээ? Бодоод үздээ, яаж пассив нь активасаа илүү хордох юм? Актив нь бас л пассив хэлбэрээр өөрийнхөө утааг амьсгалж байгаа шүү дэ. Зарим хүмүүст тамхины утаа үнэртэх нь, утаагаар амьсгалах нь хэцүү байдаг болохоор тэр хүмүүсийг хүндлээд дэргэд нь тамхи татаад хэрэггүй гэдэг зарчим л үйлчилж байвал болох нь тэр.
Бас нэг гоё хэллэг бий: мэдрэлийн эд эс үрждэггүй юм, аав ээжийгээ нервтүүлээд байвал хурдан хөгширөөд үхээд өгнө гэж мэдээрэй. Мэдрэлийн эс үржэхийн дээдээр үржинэ, эмч хүнээс асуугаарай. Үрждэггүй байлаа гэхэд яах юм? Ууртай уцаартай хүний хөл гарны хурууны үзүүр нь насны эцэст нь юм мэдрэхээ болих уу? Дараа нь бие нь бага багаар мэдрэлгүй болсоор Каролия болоод дуусахнээ? Уурлах нь мэдээж муу, гэхдээ энэ нь мэдрэлийн эд эсийг дахин сэргээхгүйгээр хядаад байгаа юм биш.

3 comments:

  1. 1. Тамхины утаа хоёр янз, татаж байгаа хүний сороход уушгинд орох нэг янз, тамхины шатаж байгаа үзүүрээс гарах утаа нэг янз. Шатаж байгаа үзүүрийн утаа сорогдож байгаа утаанаа 4 дахин илүү хортой гэдэг. Нүүрсxүчлийн дан исэл 3 дахин, нитросамин гэх хортой бодис 10-30 дахин, 100 илүү дахин аммониак агуулдаг. Тийм учраас өөрөө татаагүй ч тамхи татаж байгаа хүний хажууд байгаа нь илүү хорддог гэж үздэг.
    2. Мэдрэлийн эсийн хувьд хуваагдах олшрох потенциал нь бий ч хуваагдах дургүй талдаа. Янз бүрийн гэмтэл гарахад тархиний эсүүд хоорондох холбоосоо өөрчлөх замаар бэрхшээлээс гардаг. Нөгөөтэйгүүр бага хуваагдах нь хавдар үүсэх магадлалыг багасгадаг тул эволюцийн үр дүн байж болох. Хуваагдах нь цөөн учраас нуруу нугасны гэмтэл тэр болгон сэргэж эдгэгдэггүй.

    ReplyDelete
  2. Яг тайлбар бичих гээд л ороод ирсэн peakfinder тохирсон хариуг өгсөн байлаа. Худал ойлголт биш шүү дээ.

    ReplyDelete
  3. Бас нэмээд хэлэхэд уурлахад мэдрэлийн эсийн үхэл тэгтэл хамаарахгүй, цэвэр стресс болж зүрх судас тал дээрээ илүү хохирол амсах байх. Энэн дээр мэдрэлийн эсийн удаан хуваагдлыг далимдуулж хэлсэн санаа болов уу?

    ReplyDelete