09 November 2015

Прусс сургалтын систем

Бидний хэлж дадсанаар "орос школ" гэдэг сургалтын систем үнэн хэрэг дээр пруссийнх байгаа юм. Оросууд хэдэн зууны өмнө немцүүдээс хуулбарласан гэсэн үг. Энэ системийн онцлог нь: сурагчид дуугуй сууж багшийн ярианд анхаарна. Сурагчийн мэдлэгийг сурах бичгийн хүрээнд шалгаж дүгнэдэг. 
Өнөө үед энэ систем гологдож эхлээд байгаа. Наад зах нь: сурагч багштайгаа нэг асуудал дээр санал нийлэхгүй байж болно шүү дэ. Математик, физик г.м. "точный наук"-ын хичээлүүд дээр ингэх нь бага, харин түүх, философи тэргүүтэй нийгмийн хичээл дээр бол сурагч өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байх нь зөв. Багштай, өөр хоорондоо мэтгэлцсэн ч болно. Ямарч хүн санаагаа цэгцтэй тайлбарлаж, өөрийн үзэл бодлоо хамгаалж чаддаг байх ёстой. Зулуу үе багаасаа нүдээ нээг л дэ.

1 comment:

  1. Гэхдээ бас шинжлэх ухаан ссайнс талдаа бол энэ систем англо саксон боловсролын системээс илүү л байна гээд байгаам хэхэ... Сонгодог урлагийн хэмжээнд бас үр дүн өндөртэй байх шиг...

    ReplyDelete