Дэхийн II дайн. Воронежийн төлөөх тулаан 212 хоног үргэлжилж, маш ширүүн байлдаан явагдсан хэдий ч энэ тухай чимээгүй байдаг. Воронежийг баатар хот ч болгоогүй. Үнэн хэрэг дээрээ Сталинградын төлөөх тулаанаас нээх дутахгүй үйл явдал энд өрнөсөн. Баримтууд нь нууцын зэрэглэлтэй байж байгаад хэдхэн жилийн өмнө дэлгэгдэв.
Немцууд Воронежийг эзэлсэн бол Москваруу урдаас, Сталинградруу хойноос довтлох плацдармтай болох гээд байв. Мөн төмөр замын томоохон зангилаа л да Воронеж нь. Фронтын шугам хотын тэг дундуур өнгөрч, аль аль тал нь дайснаа хөөж хотыг бүрэн хяналтандаа авч чадахгүй удаан тулалдсан. Немцууд их хохирол амсаж Сталинградаас хүртэл дивизи цэрэг татсан байдаг. Улаан армийн анги нэгтгэлтэй зэргэцээд хотын иргэд партизаны дайн идэвхтэй явуулжээ. Нийт 5 мянга гаруй хүн зэвсэг барьж хотоо хамгаалсан байдаг. Хариуг нь немцүүд зохих ёсоор барьж: 24 цагийн дотор хотыг орхих тушаал гаргаад дагаагүйг нь зүгээр цаазалж байлаа. Шонгийн модноос дүүжлээтэй хүмүүс хаа сайгүй байсан гэдэг. Эмнэлгүүдийг бүрэн цэвэрлэсэн: шархтай цэргийн, шархгүй энгийн, өвчтөн, эмч сувилагч - ялгалгүй хороож орхисон. Сэтгэл мэдрэлийн эмнэлгийг хүртэл хүйс тэмтэрсэн. Энэ үеэр Унгарын эзэн хааны 2-р арми жинхэнэ яргалал үйлдсэн байдаг: олзны цэргүүд дээр таван хошуу сийлэх, арсыг нь таван хошуу хэлбэртэй хуулах, толгойг нь авах, амьдаар нь булах г.м. харигслал их үйлдсэн. Улаан армийнхан хариуд нь "Мадьяр в плен не брать!" буюу "Унгаруудыг олзлохгүй!" гэсэн аман тушаал авчээ. Бичиг цаасан дээр ямарч ийм тушаал байхгүй, гэхдээ олзлогдсон унгар цэргийн тоо маш бага байдаг. Ихэнхийг нь газар дээр нь учрыг нь олчихсон гэсэн үг. 75 мянган цэрэг олзлогдсоноос хэдхэн мянга нь л унгар үндэстэн. 1943 оны довтолгоогоор унгарын арми бүтнээрээ Воронежийн дор оршуулагдсан. Унгаруудын хувьд хамгийн том цэргийн оршуулга нь өдгөө Воронежд бий. Зарим эх сурвалжаар 150 мянган унгар цэрэг энд амиа алдсан гэдэг. Мөн италичууд, румынууд олноороо сүүлчийн удаа нарыг Воронежд харсан. 350 мянган цэрэгтэй бүлэглэл Воронежийг эзэлж чадаагүй. Оросын талаас 400 мянган хүн алагдаж шархадсан байдаг. Дайны дараа Варшавын гэрээгээр ОХУ, Унгар, Румын нь нэг тал болсон. Нэгнийгээ хэдхэн жилийн өмнө хядаж байсан улс энэ тухайгаа чимээгүй өнгөрсөн нь дээр гэж үзсэн байх.
Хот бол газрын хөрснөөс бүрэн арчигдсан. Дайны дараа бараг сэргээхгүй хаяад өөр газар шинэ хот барьсан нь дээр гэж яригдаж яригдаж сэргээхээр болсон түүхтэй.

No comments:
Post a Comment