Мэргэжлийн тамирчид маш өндөр шалгууртай байдаг. Энд эцэг эхийн ололт амжилт төдийлөн нөлөө үзүүлж чадахгүй. Тогтмол сайн амжилт үзүүлж чадахгүй бол уучлаарай, баяртай гэхээс өөр замгүй. Орлох хүн олон байгаа. Тамирчинг гэнэт шөнө босгоод допингийн шинжилгээ авч болно. Тэрбээр байнга өөртөө анхаарал тавьж байх үүрэгтэй: өдрийн хуваарь нь цаг минутаар төлөвлөгдсөн байдаг. Хэрэв улс нь алтан медалиудыг хүсч байгаа бол тамирчид нь байнгын хараа хяналт дор байх учиртай.
Засаг төрийн дээд удирдлагын хувьд адилхан дээрх дүрэмүүд үйлчилж байвал сайн.
Тэд ч гэсэн мөш өндөр шалгуурыг давсан байх шаардлагатай. Эцэг эхийнх нь ололт амжилт нөлөө үзүүлсэн байх учиргүй. Сайн ажиллаж чадахгүй бол, шинэ зам тавьж, хөрөнгө оруулалт татаж, бизнес хөгжих таатай орчин бүрдүүлж, цалин тэтгэврийг нэмж чадахгүй бол - уучлаарай, баяртай. Орлох хүн олон байгаа. Зарим ноёдыг шөнө сэрээж авилга авсан эсэхийг нь шалгаж байхад буруудахгүй. Тэд өөртөө анхаарал тавьж, өдрийн хуваариа цаг минутаар нь төлөвлөж байг. Хэрэв улс хөгжихийг хүсч байгаа бол түшмэд нь байнгын хараа хяналт дор байх учиртай.
Манайд болохоор өндөр албан тушаал эрхэлж байхдаа монгол хүн байснаа хэрэгт татагдах болонгуут гадаад иргэн болчихдог гоё үзэгдэл сая гараад амжсан. Цаашаа ижил төстэй зүйл олон болно. Сонгууль дөхөхийн хэрээр авилгалын олон хэрэг сенсаци дэгдээж, гадаад дотоодоос баривчлагдаж ирэх хүний тоо ч нэмэгдэх байх гэсэн таамаг байна.

No comments:
Post a Comment