20 November 2015

49-ийн дүн, 50 дахь санал асуулга

49 дахь асуулга 5 сард нийтлэгдээд, сар орчим саналаа хураагаад хаагдсан. Тэрнээс хойш зай эзэлсэн байдалтай зүүн дээд буланд өлгөөтэй байсаар өдий хүрсэн. Дүнг нь нэгтгэе дэ, арай дэндүү удаан залхуурлаа. 
Таван толгойн гэрээг одоо байгаагаар нь үзэглэх нь зөв үү? гэсэн асуултанд 37 уншигч дараах байдлаар хариулж:
а. Зөв. Эдийн засаг сөхөрлөө шүү дэ - 11(29%)
б. Буруу. Эх орноо худалдсан ноход - 16(43%)
в. Бүх нийтийн санал асуулгаар шийдье - 4(10%)
г. Надад хамаагүй ээ, мэдэх юм алга - 6(16%)
Дийлэнх нь гэрээнд итгэхгүй байгаа нь эндээс харагдаж байна.

50 дахь санал асуулга чухал сэдвээр явагдна: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү? Хариултын хувилбарууд:
а. Зөв. Нэн даруй оруулах хэрэгтэй
б. Зөв. Гэхдээ энэ парламент бол дэмий
в. Дордуулсан 7 заалтыг л буцаачих
г. Юун 5 жил, 99 пидарас вэ? Болъёо!
е. Бүх нийтийн санал асуулгаар шийдье
ё. Мэдэх юм алга, надад огт хамаагүй
Дуусах хугацаа: ирэх оны 1-р сарын 27.

2 comments:

  1. Tanii blogiig dunguj unuudur olj unshaad.. Ene poll-d sanalaa uguv.

    Ene asuudliin tuhai hangalttai medeelel c bku bolohoor shuud medkuge l songoson,.. Anhniih n bolchih yum? .. Mongolchuud bugd buh yumiig medeed bnu? Esvel medkugeer onoldood bnu?

    ReplyDelete
    Replies
    1. Хэн яаж санал өгснийг хэлж мэдэхгүй юм. Өөрийн хувьд энэ Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн чадамжгүй гэж үзэж байгаа болохоор тэр нүдийг нь бөглөсөн.

      Delete