Ямарваа нэг үйл явдал болох үед би тэр дор нь пост оруулж амждаггүй. Төө хойно бичдэг дутагдал бий бий. Сэтгүүлч биш хойно үндсэн ажлаа л түрүүлж хийнэ шүү дэ, ойлгоорой.
Ингээд манай улсад, нийслэл хотод болсон хэдэн үйл явдлын тойм.
1. 3-р хороолол, 16-р байр. Даланг нь ухсанаас болж тус байр хазайлт өгч оршин суугчдыг нь шилжүүлсэн мэдээ. 3,14z! Агаараас авсан зураг хараад өөрийн эрхгүй "Яадаг дебилүүд вэ?!" гэж бодогдсон. Хэн зөвшөөрөл өгөв? Хэн даланг ухаж барилга барьж болно гэсэн тооцоо гаргав? Хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Хэн дуртай нь хаа дуртай газраа юу дуртайгаа хийж болохгүй шүү дэ. Би тэр 16-р байрыг сайн мэднэ, бага байхад хамаатнууд маань амьдардаг байсан юм. 100 жил болсон ч байж л байх угсармал. Зүгээр нэг далан дээр өндөр байшин барьчихаагүй юм шүү дэ. 40 жилийн дараа нэг мудак даланг ухаад эхэлнэ гэж төлөвлөлтийн инженер даанч бодоогүй байх л да үнэндээ. Ийм замбараагүй, хөл толгой нь хаана байгаагаа мэдэхгүй байхад юун хөгжил цэцэглэлт. Юуны түрүүнд юу ч мэдэхгүй, наад захын энгийн зүйл ойлгохгүй дүнхүү нөхдүүдийг гарын үсэг зурдаг эрх мэдлээс салгах хэрэгтэй байна. Африк болж дууслаа, цус. Африк ч гэж дэ, тус тивийн зарим улс манайхаас хавьгүй илүү дэг журамтай шүү, тэгж ярих юм бол.
2. Монос болон Эх нялхас хоршиж түмний хүүхэд хордуулсан хэрэг. Мароккод л адил тохиоолдол гарсан, тэрнийх нь үр дагавар хөнгөн гээд байгаа. Нэг зүйл ойлго. Марокко Монгол хоёроос өөр хаана ч нялх хүүхдүүдээ ингэж хордуулаагүй байна. Аль ч улсад эм үйлдвэрлэгч нь ямар эмийг хэдийн хэмжээний тунгаар гаргаж байгаагаа нарийн шалгаж, эмч сувилагч нь хэнд, юу, хэдий хэмжээгээр хийж байгаагаа хянадаг юм. Манайд болохоор хүний нялх үрийг хордуулчихаад юу ч болоогүй мэт худал үнэн нь мэдэгдэхгүй дүгнэлт гаргаад сууж байх юм. Тархи гэдэг хамгийн эмзэг эрхтэн. Хүний хүүхэд суурь өвтэй болгочихоод ямар нүүрээрээ мэлзээд байгаа юм? Хамгийн сайн чанарын эмчилгээ, шинжилгээ, халамж авах эрхтэй эдгээр хүүхдүүд.
3. Өнөөдрийн "Буян"-гийн Жагаагийн бичлэг. Цаг барьж чадаагүй - өөрийнх нь буруу. Телевизийн буруу юунд байв? Үүднээсээ "Уулчлаарай, та хоцорсон тул эфир хаагдсан" гээд буцаах хэрэгтэй байсан юм. Жаргалсайхан орон гаран хүн. Хэлсэн нь хийсэнтэйгээ дандаа зөрдөг. Гүндалайтай нийлвэл яг таарах хос байгаа юм. Сэтгүүлч мангастуулчихаад хариуг нь бариагүй нь хачирхалтай. Багадаа боксын секцэд хичээллэж байсан бол рефлекс нь ажиллаад баруун гарын хөүк орохыг байг гэх газаргүй. Жагаагийн хувьд улс төрийн карьер нь дууссан болохоор ийм маягаар л хүмүүсийн анхаарал татдаг болж дэ гэж бодогдох юм. Бичлэгээс зарим зүйлийг нь хассан байж магад, гэхдээ яаж ч байсан Жаргалсайханы буруу.

No comments:
Post a Comment