05 May 2015

2%

1947 онд америкийн армийн генерал Маршалл Дэлхийн II дайнд оролцсон бие бүрэлдэхүүний дунд судалгаа явуулсан байна. Ингэхдээ тэрбээр зөвхөн тулаанд орж байсан анги нэгтгэлүүдийг сонгож, байлдагч болон офицерууд бодит тулааны үед ямар үйлдэл хийж байсан, биеэ хэрхэн авч явсан тухай судалжээ. Тус судалгаа эвгүй фактуудыг нээв: явган цэргүүдийн 25 хүрэхгүй хувь нь тулалдааны үед дайсанруугаа гал нээсэн байдаг бол хоёрхон хувь нь онилж буудсан байна.
Агаарын хүчний хувьд нөхцөл байдал мөн адил: америкийн нисгэгчдийн сөнөөсөн онгоцнуудын 50% нь бүх нисгэгчдийнх нь 1%-д нь ногдож байв.
Дайсан нь хүн байгаа гэдгийг харж, мэдэрч буй тулалдааны төрөлд (явган байлдаан, сөнөөгч онгоцуудын халз тулаан г.м.) армийн сөнөөх чадавхи туйлын муу байдаг нь тогтоогдож. Дайсны бие бүрэлдэхүүнд гарз учруулж буй хүч нь нийт бие бүрэлдэхүүний 2% л байдаг байна. Үлдсэн 98% нь хүн алж чадахгүй сул хүч. Дайсныхаа нүүр царайг харахгүй бол нөхцөл байдал арай өөр. Танк, артиллерийн сөнөөх чадвар хавьгүй илүү. Бөмбөгдөгч агаарын хүчнийх хамгийн өндөр. Тэгэхэд гардан тулааны үед бол явган цэргүүд жинхэнэ шоконд ордог. Шалтгаан нь - цэрэг өөртэйгээ адил нэгнийг хорооход сэтгэл санаа нь бэлэн биш.
Энэ нь зэсвэгт хүчний хувьд том асуудал тул Пентагон цэргийн сэтгэл судлаачдыг нэмж авч судалгааг үргэлжлүүлэв. Ингэснээр бүр эвгүй тоо баримтууд гарч иржээ. Тухайлбал: тулалдааны өмнө цэрэг офицеруудын 25% нь айдсаасаа болж шээж баадаг байна. WWII-ын үед тулалдаж явсан ахмад дайчин ярьж: Германд анхныхаа тулалдаанд орохын өмнө өмдөндөө өөрийн эрхгүй шээсэн. Тэгсэн дэргэд байсан офицер өөрийнхөө бас шээж орхисон өмдрүү зааж "Санаа битгий зов. Хүн болгонд байдаг юм. Шээсний дараа айдас арилж өөрийгөө хянах чадвар сайжирдаг юм" гэж хэлжээ. Санал асуулга энэ үзэгдэл армийн хувьд байнга байсаар ирснийг баталжээ. Тэрч байтугай Иракийн дайны үед ч гэсэн цэрэг офицеруудын 25% нь тулалдааны өмнө айдсаасаа болж өтгөн шингэнээ гаргасан гэнэ. 
Мөн бие бүрэлдэхүүний ойролцоогоор 25%-д нь гар, долоовор хурууны паралич тохиосон байдаг. Сонирхолтой нь цэрэг солгой бол түүний зүүн гар ажиллагаагүй болно. Яг буудахад, гох дарахад хэрэгтэй гар, хуруу дуулгаваргүй болж орхино. Немцүүд ялагдсаны дараа Рейхийн архиваас энэ тухай материал бас олдсон байдаг. Дорнод фронтод гар хуруу нь гэмтэх, хөлдөх үзэгдэл мөн л бие бүрэлдэхүүний 25%-д нь тохиож байж.
Пентагоны захиалгаар ажилласан сэтгэл судлаачид болох Свенг, Маршан нарын дүгнэлтээр: цэргүүд 60 өдрийн турш тасралтгүй байлдаан тулаанд оролцвол 98% нь зүгээр л солиорчихно гэж. Үлдсэн 2% нь хэн юм? Анги нэгтгэлийн гол цохилтын хүч үү, эсвэл бусдыгаа манлайлсан баатрууд юм уу? Хариулт энгийн: энэ 2% нь сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс. Энгийнээр бол - псих гарууд. Армид дуудагдахынхаа өмнө сэтгэцийн асуудалтай байсан хүмүүс гэсэн үг. Тэр нь далд, нуугдмал байсан байж болно - гэхдээ эрүүл сэтгэцтэй хүн бол биш.
Хүн биологийнхоо хувьд өөр хүнийг алахаас жигшидэг. Харин психопатууд армийн хоёрхон хувийг эзлэх боловч цохилтын хүчний 100% нь болж байдаг. Энгийн тайван амьдралд бол эдгээр хүмүүс эсвэл шоронд орно, эсвэл эмнэлэгт хэвтнэ.
АНУ-ын WWII, Вьетнам, Иракийн ахмад дайчид бүгд хэлдэг байна: салаанд ядаж ганц ийм солиотой гар байхад л салаа амь гардаг байсан гэж. Хэрэв галзуу нөхөр байхгүй бол салаа зүйл дуусдаг. Оросын Афган, Чечений дайнд оролцсон цэргүүд мөн л үүнийг нотолдог. Ийм психопат нөхөр байлдааны даалгаварыг цор ганцаараа биелүүлэх нь ч цөөнгүй. Жишээ нь: Францад буусан америкийн десантын ахмад дайчны дурдатгалд тулалдааныг үндсэндээ ганц байлдагч шийдсэн түүх байдаг. Бүгд сумнаас нуугдаж байхад тэрбээр фашистуудын дот-руу мөлхөж очоод автоматаа нүхрүү нь шургуулж галлаж байгаад гранатууд шидэлж бэхлэлтэд байсан дайсны бүх цэргийг алсан байна. Дараа нь хоёр дахь галын цэгрүү гүйж очиход цор ганц түүнд бэхэлгээт объектод байсан арван гурван герман цэрэг бууж өгсөн байгаа юм. Улмаар ганцаараа гурав дахь дот-ыг ч устгаж. Ганцаараа гурван галын цэг дарсан гээд боддоо. Ахмад дайчин түүний тухай: "Харахад энгийн л нэгэн. Юм ярьж барихад ч гэсэн зүгээр. Гэхдээ түүнтэй удаан нэг дор амьдарсан хүн болгон хэлнэ - сэтгэл мэдрэлийн өвчтэй, бүрэн солиотой гар шүү дэ!".

5 comments:

  1. Ерөөсөө бодож байгаагүй сонирхолтой баримтууд байна. Тэгэхээр аймаар баатарлаг сайн хүн гэж бараг л байхгүй юм шив дээ. Сэдвээс жаахан хазайвал Францын Нормандад байх Америкийн цэргийн дурсгалын цогцолбор үзээд их сэтгэл хөдөлсөн юмдаг. Тэгнэ гэж бодоогүй, дандаа 18, 19 хүүхдүүдийн шарил, аймаар олон.

    ReplyDelete
  2. Энэ талаар хэдэн жилийн өмнө уншчихаад гайхаж билээ. Нээрээ л цагаа хүрвэл хүн ална гэж хэцүү л байх даа.

    ReplyDelete
  3. сонирхолтой юмаа

    ReplyDelete
  4. Сонирхолтой юм.

    ReplyDelete
  5. tegheer ene dainii tuhai kinonuud bugd unenees jaahan gajuud hiigddeg gesen ug baih ni. yag boditoor ni hiivel er zorig baatriin tuhai kino bish zugeer aimshigiin, setgel medreliin ovchtei aluurchnii allagiin kino bolood duusah ni.

    ReplyDelete