Аав ээжийнх нь ажил мэргэжил хүүхдэд их нөлөөлдөг. Тиймээс эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөх тохиолдол их байдаг. Эмчийн хүүхэд эмч, инженерийн хүүхэд инженер, офицерийн хүүхэд офицер болсныг олноор нь мэдэх юм байна. Хамаатан садан, найз нөхөд дунд хангалттай бий. Эцэг эх нь ч гэсэн хүүхэддээ мэддэг чаддагаа зааж өвлүүлэх сонирхолтой байдаг биз. Гурван удмаараа нэг мэргэжил сонгосон хүмүүс ч байдаг.
Зөвхөн эцэг эх биш ах дүү, эхнэр нөхөр ямар мэргэжилтэй байна, тэр тухай хүссэн хүсээгүй мэддэг болно. Энэ утгаараа надад цэрэг, багш, эмч нар дотно санагддаг. Энэ гурван мэргэжлийн ард эрүүл мэнд, бололвсрол, батлан хамгаалахын салбар бий. Зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү үед мянга мянган энгийн хүмүүсийн хүч хөдөлмөрөөр энэ салбарууд тэсч үлдсэн. Цалинтай цалингүй үүргээ биелүүлсээр ирсэн эмч, багш, цэргийнхэн. Өнөөдрийн эрүүл мэнд, боловсрол болон батлан хамгаалахын яамыг хараад би дотроо "Яаж ч байсан яам тамгын газрыг мэргэжлийн хүнээр удирдуулах нь зөв юм байна" гэж дотроо боддог. Сайд хэдийгээр улс төрийн албан тушаал ч гэлээ салбараа мэдэхгүй хүн юу хийх юм? Би чадна гээд дайрч болно, үр дүнд хүрэхгүй бол хэн хохирох билээ? Ядуу, цалин бага багш, эмч - оюуны, бие махбодийн гажигтай иргэдтэй нийгмийн суурь гэж боддог. Цэргийнхэн нь сул дорой бол үндэстэн уруудаж яваагийн шинж. Өөрийн армийг тэжээгээгүй улс өөр улсын армийг тэжээж таардаг. Бусад салбарт нөхцөл байдал адилхан л байгаа болов уу. Хамгийн дампуу яамуудын нэг - Хүнс хөдөө аж ахуйн яам гэдгийн бахархалтай нь аргагүй мэдэгдэх хэрэгтэй, хэ-хэ. Би гайхдаг юм, яагаад энэ яам ийм бүтэлгүй болчихдог байна аа гэж.

Agree :)
ReplyDelete