01 May 2015

Урлаг өрхийн хүрээнд

Урлагийн хүн манай удамд байхгүйтэй адил. Бүгд сонирхогчид. Дор дороо өөрсдийгөө чадлынхаа хэрээр баясгасан улс.
Бага охины хоёр жилийн өмнөх бүтээл.
Одоо level арай ахисан.
Хүү бол өөдтэй зүйл хэзээ ч зурахгүй. Эвлэрсэн, тэмцээд дийлэхгүй юм билээ.
Дунд охинд FB account нээж өгсөн юм. Тэрийгээ бараг хэрэглэдэггүй. Тэгсэн 3 сард "зэвсэгт хүчин" гэдэг пост оруулсан байв. Би хүүхэд зугаацаа л биз гээд тоогоочгүй. Хальт хараад өнгөрсөн болохоор энэ гарыг өөрийнх нь гар л гэж бодсон. Тэгсэн саяхан миний гар байсан нь тогтоогддог юм, ха-ха. Зурагт юмуу laptop ширтэж хэвтэж байгаад том өрөөний голд дутуу унтахлаар хүүхдүүд муу эцгээрээ муухай тоглох юм да, хэ-хэ. Заримдаа сэрнэ - толгойтой үс бөөн хавчаар резин. Хүн хөгширхөөрөө хүүхэд нохойн доог болдог гэдэг үг санаанд орж, за бас нохойгүй нь яамай да гэж бодлоо.

2 comments:

  1. Хаха, тэр хүүгийн зурсан зургийг ээ :))

    ReplyDelete
  2. Хаха, тэр хүүгийн зурсан зургийг ээ :))

    ReplyDelete