10 May 2015

Фото-цуглуулга

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ийм анхааруулах самбарууд бий болсон байгаа. ХБ буюу "Хулгайчас болгоомжил". Үр дүнд хүрэх нь эргэлзээтэй. Хулгай манайд замбараагүй их гардаг гэмт хэрэг. Манай аавын зуны хашаа гэхэд л 2 удаа бүрэн нүүлгүүлсэн. Зуслангийн байр хэдэн удаа ч ухуулсан юм бүү мэд, тоогоо алдсан. За тэгээд утас түрийвчээ хулгайд алдаж үзээгүй хүн ховор до нийслэлд. Хурууны хээ, гутлын болон машины дугуйны мөр г.м. бүх ул мөр нь байхад хэнч хөөцөлдөж гэмт этгээдийг барьдаггүй, бүртгэж аваад л орхидог юм билээ. Тийм болохоор иргэд хашаа байшингаа дундад зууны хэрэм цайз шиг бөөн чулуу, бетон, төмрөөр хамгаалж бэхлээд байгаа юм шүү дэ.
Гэр хорооллын цахилгааны шонгууд дээр шинэ анхааруулга шүршигдэж. "Бүү авир үхэл!" гэж. "Авираад үх!" ч юм уу "Авир! Хүр! Үх!" г.м. уншихад урамтай юм бичих хэрэгтэй.
Цахилгааны шүүгээ бүр даруухан анхааруулгатай.
Урд нь анзаардаггүй байж. Сүхбаатарын талбайн цагдаагийн будка дэргэдээ хашлага хадгалдаг юм байна. Хойно бол ийм хашаа хаа сайгүй байдаг, алхам тутамд таарна. "Ментовский заборчик" гэдэг юм. Жагсаал цуглаан, эмх замбараагүй үед хоорондоо бэхлэгдээд нэг бүхэл саад болдог хашлага л да.
Ерөнхийлөгчийн ордны хашааны хаалга. Дээрх туг сүүлд нэмэгдсэн бололтой. Бусад нь бүгд орчин үеийн туг. Тэр бамбай дээрх орнамент ч гэсэн сүүлд хийгдсэн байх гэж бодож байна.
Интэрнет.
Эрдэнэтэд микро-д суусан юм. ГОК-с город орох гэж байгаа юм. Нэг местный болов уу орос жолоочтой. Монголоор ус цас. Машиндаа зохиолын дуу тавьж дагаж аялаад л, хэ-хэ.
Галт тэрэг өглөө нийслэлд ирж байна. Улаанбаатар сайн барилгажиж байгаагийн баталгаа: Толгойт өртөөнөөс холгүй ийм орон сууц босч.

No comments:

Post a Comment