Никулин Н.Н.-ий 2008 онд гарсан "Воспоминания о войне" номыг уншиж байгаа. Цэрэгт 18 настайдаа татагдаж 1945 оныг дуустал явсан цэрэг эрийн дурсамж. Ямарч кино дэргэд нь бүдгэрнэ. Ном болж нийтлэгднэ гэж бодолгүй дурсамжуудаа 60-аад оноос бичиж эхэлсэн байгаа юм. Хэрэв тухайн үед илэрсэн бол шууд устгагдах байсан биз. Ийм дурсамжууд л тухайн үед фронт дээр болж байсан бодит үйл явдлыг бага ч болтугай нээж өгдөг. Хүнд ном. Орос хэлтэй бол уншихыг зөвлөж байна.
30 May 2015
Subscribe to:
Post Comments (Atom)
гоё ном. эрмитажд насаараа ажилсан хүн. хавар эрмитаж үзэхэд никулина гээд орос бүсгүй хөтөчөөр явсан. энд ирсэн хойно ач охин нь байсан юм болов уу гэж бодсон хэхэ. (асуугаад авахгүй дээ) ангийн анд буяа,
ReplyDelete