18 May 2015

Зурагт таавар

UPD 2015.05.18 18:35
Зөв хариулт ирж. Галын хувинг өөр өнгөөр будах, дээр нь бичиг бичээд ямарч нэмэр байдаггүй байна: нэг аж ахуйч нөхөр галын хувинд ус хийж шал угаах л болно. Тэгээд яг гал гарах үед хувин нь олдохгүйд хүрнэ. Тиймээс ахуйн ажилд хэрэглэх боломжгүй болгож ийм хэлбэртэй хийдэг байна - зогсохгүй шүү дэ ийм хувин шалан дээр. Тэр мөс цөмөлдөг хувилбар бас бодууштай шүү, хэ-хэ. Галын хувингийн тухай гоё нийтлэл: http://fire-truck.ru/encyclopedia/pozharnoe-vedro.html

2015.05.15 00:44
Өгөгдөл: Галын буланг авч үзье.
Анхаарлаа хувинд хандуулна уу.
Асуулт: яагаад галын хувин энгийн хувингаас өөр хэлбэртэй байдаг вэ?

3 comments:

  1. Голдуу гүүрний ойролцоо өндөр газраас ус авахад зориулсан. Дээрээс шидээд татаж авдаг. Төмөр замын өртөөнүүдэд их хэрэглэдэг байсан байх, бас худгийн ус авахад. Одоо ер нь хэрэглэдэг газар байдаг юм бол уу?

    ReplyDelete
  2. Бусад ахуйн хэрэгцээнд ашиглах боломжгүй талаас нь харж, урт гартнуудаас сэргийлсэн байх нигууртай.

    ReplyDelete
  3. Ус хутгах гээд очтол тэр нуур ч юмуу гол нь ч юмуу эсүл поошгин дахь ус нь царцсан, дээгүүрээ хөлдсөн бвал үзүүрээр нь цохиж хагалах үүрэгтэй

    ReplyDelete