05 March 2013

Холимог хуурга

Ээлжит холимог хуурга ангилалын пост. Удаан хүлээцгээв үү?
Юнивишн манай орцонд одоо болтол орж ирээгүй байгаа. Тэгсэн мөртлөө өрөмдлөгө хийж, үзээрийн бузар трубагаа татсаар. Өнөөдөр өглөө лифтэнд суух гэтэл ийм дүр төрх угтав. Нуугаад яахав, харааж л орхисон.
КТМС-с Хилийн цэрэгрүү явах замд ийм гоё будка таарна. Синтитек ноймер нэг. Ингэхэд, Цайзаас КТМС хүртэлх замыг дууларангуут хурдхан засч эхэлмээр байна. Өглөө болгон энэ замд сэгсчих тоолонд засаасай билээ гэж бодох юм.
Тамхины эсрэг хуулийн анхааруулгууд хаа сайгүй хадагдсан. Ажил дээр, орцонд, лифтэнд. Өчигдөр Чингис шар айрагны газраар орж үзсэн, хичнээн сайхан.
СӨХ бас ийм анхааруулга хадаж. Сайн байна. Манай СӨХ ер нь давгүй шүү зайлуул. Хуучин байрны СӨХ-ийн дэргэд ямар ч байсан ажиллаад байгаа юм.
БЗД-ийн Засаг даргын тамгын газрын 3 давхарт Мөнх-Очирын нэрийг жижиг о-той бичиж.
Өнгөрсөн 7 хоногт амьдралдаа анх удаа ийм зүйл хэрэглэж үзлээ. Чигатусин шиг амттай юм билээ.
Сод монголын Тасганы овооны ШТС. Картаа цэнэглүүлж буй процесс. Цаана нь гампанз дээр мах, хутга байна. Өдрийн хоолоо хийж байхад нь тасалдуулж орхисон. Эднийх эхний хэдэн сар мэйл-ээр хэрэглээний мэдээ илгээдэг байснаа больчихсон. Би карт цэнэглэх тоолонд мэйл-ээр мэдээ авмаар байна гэдгээ хэлдэг. За, цааш уламжилнаа гэдэг боловч өдий хүртэл хэвээр. Надад тэрний онц ач холбогдол байхгүй л дэ, үнэндээ бол. Зүгээр яадаг юм бол, хэдий хугацааны дараа мэйл ирдэг болох нь сонин санагдаад, нэг ёсны туршилт хийгээд байгаа юм.
Мишээл Экспо. Ийм цонх надад нүгэлтэй таалагддаг. Хувийн байшин барих гэж буй бол цонхоо ийм л болгох хэрэгтэй. Сүүдрэвч, хаалт, цэцэгтэй. Ийм зүйл бүтээж буй улс хэзээ ч тамын тогоонд чанагдахгүй.
Харин ийм үсэг бичигсэд бол гарцаагүй чанагдна. Эсвэл хонин гүрвэл болж төрнө.
Хуучин Модны 2-р үйлдвэр байхгүй болсон. Гэвч нэр нь амьд хэвээр.
Сөүлийн гудамжинд ямарч илүү дутуу утасгүй шонгууд байдаг юм байна. Саяхан анзаарлаа. Энэ прогресс шүү.
Оросууд хуучны загвараар сувенирын гэмээр тамхинууд үйлвэрлэдэг болж. Гармошиклож татна.
Цэвэр монгол төмс зүгээр монгол төмснөөс бас ялгаатай?
Ерөнхийд нь дүгнэвэл сайн ч зүйл байна, саар зүйл ч багагүй. Иймэрхүү заваан зүйл хийхээ л байчихвал болчих гээд байгаа юм шүү дэ.
Хавар дулаараад ирэхлээр УБ тэр чигтээ шавар шавхай, тоос шороо, гэссэн шээс угаадас болж хувирдаг. Би 3-4-р сард ямар дургуй гээч. Хохийтол шуураад л, амиак нь үнэртээд л. Яахав, ирж яваа цаг юм да л гэж бодох юм.

1 comment:

  1. ter suuliin zurgan deerh chin 200 hol garsan say tugrugnii urtugtei gesen shuu bazarvaani

    ReplyDelete