Манай орцонд Univision хавраас хойш дуншиж дуншиж байж арай гэж нэг юм сая орж ирлээ. Би зун болтол хүлээж цөхөөд Сансар тавиулчихсан байдаг. Одоо нэгнийх нь үйлчилгээг хаалгаж, нөгөөхийн хэрэглэгч болохоор явна гэхээр хар лай. Манайд ямарч үйлчилгээний хамгийн тэнэг тал нь: хүн заавал өөрийн биеэр очиж гэрээ байгуулна. Цуцлах бол бас адил - зайлшгүй махан бодиороо очих шаардлагатай.
Энэ чигээр нь зурагтын асуудлыг би зүтгүүлж болно (Сансар, Univision адилхан шахуу сувагнуудтай), гэвч интернэт хэцүү байгаа. Сансарын интернэт орж ирээгүй, байгаа нь Univision ба Citinet. Сүүлчинхийг нь би хальт мэдэх тул тавиулахгүй. Univision-ийг би айлуудад ажиглаад л байгаа, ер нь тийм ч гоё зүйл биш санагдсан. Тэр новшийн удирдлагатай төхөөрөмж нь байхгүй шууд кабель зурагтруу ордог байсан бол, сувагууд болон нэвтрүүлгүүд нь зөв нэртэй гардаг байсан бол яахав асуудалгүй. Дан интернэтийг нь авах гэхээр харьцангуй үнэтэй, багцаар нь авч байж ашигтай байхаар шахаанд оруулсан нөхцөлтэй юм билээ. За эдгээр бүх асуудлыг яахав, нүдээ аниад өнгөрөөлөө гэж үзье, би Univision-ы хэрэглэгч болох албатай ч биш. Гэвч үүнийг юу гэхэв? Дээрх зураг - монтажны эцсийн дүр төрх. Эхэлж 1 давхарт UTP cable, сангийн труба хөглөрөөд эхэлсэн. Би дебилүүд яг өөдгүй зүйл сэдэж гэж гадарласан. Удалгүй шал таазанд нүхнүүд бий болж угсралтын ажил нь ундарлаа. Ядаж байхад трубануудаа оглолцуулахгүй тэгш хийж болдоггүй юм байхдаа?
Энэ бол арай л дэндсэн үйлдэл. Зориулалтын, өнгө үзэмж арай дээр труба татаж болохгүй ээ? Сангийн труба орцонд орж ирэнгүүт урд байх нь гоё юм уу? Яагаад нэмэлт кабель татах цооног орцонд байдаггүй юм? Яагаад ямарч хамаагүй компани мөнгө л олж байвал нийтийн эзэмшилийн газрыг ийм үзээрийг зүйлээр бузарладаг юм?
Би сонирхоод цахилгааны щит-ийг онгойлгож харав. Монтаж энэ цооногоор л явагдаж байх ёстой онолын хувьд. Үнэндээ нэмж кабель татах боломжгүй бага зайтай юм билээ. Ийм диаметртэй нүхнүүдээр хэдий олон кабель татав гэж дэ. Утас нь багтахгүй болонгуут манайхан доод давхаруудыг шууд нэвт өрөмдөж нүхэлснээр монтажийн асуудлыг шийдсэн нь энэ. Юу гэхэв дэ. Монгол инженерийн ур ухааныг биширхээс, 3,14z.

Univision gehdee davgui um bilee
ReplyDeleteюнившн их дажгүй шүү. интернет нь wifi болохоор их амар. сайн ч барьдаг юм байна лээ. манайх тавиулаад хагас жил болсон ч ямар нэг асуудал үүсээгүй байгаа.
ReplyDeleteUNIVISION-ИЙГ БИ ШҮТЭЭД БАЙНАААА ХӨӨ
ReplyDelete