24 March 2013

2013.03.24. Фото цуглуулга

Өнөөдрийн фотонууд.
1. Сүхбаатарын талбай. Хүндэт харуулын цэргүүд.
2. Зайсангийн ам дахь Будда виста цогцолбор баригдаж дуусах гэж байна.
3. Энд Виста гэж төгсөх нэртэй барилгууд олон бий. Белла Вистад хүний байранд сайхан амьдарцгаая! гэдэг роликийг санацгааж байна уу? хэ-хэ.
4. Зайсан толгой дахь хөшөөг Будда паркаас татаж нэг үзэв.
5. Энэ Сатурн шиг зүйл - компьютерийн хулганы шарик болон скролл хийгч резин. Надад ийм зүйл нилээн олон (эвдэрсэн хулганы тоогоор) байсан. Хүн амьтанд өгч, нөгөө талаас оптик хулганууд хийгддэг болсон тул одоо цөөн хэд үлдсэн. Хулганы шарикийн резинэн гадаргыг хуулах юм бол ийм энгийн төмөр шарик дотроос нь гарч ирдэг юм байна.
6. Постын төгсгөлд уламжлал ёсоор хамгийн сонирхолтой мэдээ. Хүү би өрөөнийхөө хаалган дээр нэг тэмдэг хадаж болох уу гэхээр нь тэр зүйлийг нь сонирхосон чинь энэ:
Тайлбарлахгүй бол ойлгогдохгүй. Бага дүүгийнхээ эсрэг тэмдэг зохиож. Дүү нь байнга есөн шидийн зүйл ярьж мань эрийг залхаадаг юм. Яриан дунд нь үлгэрийн гүнжид хайртай дуртай гэсэн сэдэв зонхилдог юм. ЫА гэж харагдаад буй зүйл үнэндээ "bla bla" гэж буй юм байна. Ингэж өөрт нь хүчээр сонирхолгүй зүйл ярьж өгөх гэж оролдохыг мань эр троллинг гэж үздэг болохоор troll face дүрслэгдэж.

No comments:

Post a Comment