1945 оны 4-р сар. Бирмд япончуудтай тулалдах үеэр тэр 2 цэргийн хамт окопонд хамгаалалтанд байж таарч. Дайсны 200 гаруй цэргийн довтолгооны өмнө гурвуулаа. Япончуудын шидсэн 2 ч гранатыг хөл доороосоо эргүүлэн гаргаж чулуудсан боловч 3 дахь удаа гранат түүний гарт дэлбэрэв. Гранатын хэлтэрхийнүүд биеийн баруун хэсэг, нүүр, хөлөнд нь шигдсэнээс гадна баруун гар нь бугуйгаараа тасрав. Түүний 2 анд хүнд шархтай окопны ёроолд хэвтэж байлаа. Ганц зүүн гараараа үргэлжлүүлэн гал нээсээр 4 цагийн турш окопоо орхилгүй байрлалаа хамгаалж чаджээ. Маргааш өглөө нь тулааны талбараас дайсны 87 цэргийн цогсцосыг түүсэн баримт бий. Тэдгээрээс 31 нь Havildar Lachhiman Gurung нэртэй энэ гуркх эрийн окопны яг өмнө хэвтэж байв.
Эх сурвалж: The Telegraph.
Эх сурвалж: The Telegraph.
No comments:
Post a Comment