Цувралын өмнөх дугаарууд: нэг (Париж), хоёр (Москва), гурав (Лондон).
Энэ удаа хэдүүлээ эргээд Парижд очно. Объект - Place de la Concorde (найрамдлын, эв нэгдлийн талбай гэж орчуулагдах юм уу да). 1792-1995 онуудад Хувьсгалын гэдэг нэртэй байсан энэ талбай гуравхан жилийн дотор цусаар сайн угаагдсан түүхтэй.
Өнөөдөр улсын ерөнхийлөгч нь жил болгон 7-р сарын 14-нд энд парад хүлээж авдаг.
Ер нь францууд өөрийн түүхэн дахь хувьсгалын цуст хуудаснуудыг төдийлөн сайхан зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч байх ёстой зүйл л болсон мэт хүлээн авдаг. Хувьсгалын террорын үед энэ талбайд дээр Эрх чөлөөний хөшөө (доорх зурган дээр зүүн талд сууж буй эгч) байрлаж байсан бөгөөд түүнд өргөл барьц барьж буй мэт өдөр болгон шахуу цааз явагдаж хүний толгой элстэй сагсанд унаж байв.
Террорын оргил үе буюу 1793 оны 5 сараас 1794 оны 6-р сар хүртэлх хугацаанд энд 7 хоногт дундажаар 20 цааз явагддаг байлаа. Цаазлах процесс Гревийн талбай дээрх шиг шоу биш олон ангит сериал шиг ар араасаа цуварсаар.
Төө хожуу үеийн шог зураг: Робеспьер бүх француудыг цаазалж дуусаад хамгийн сүүлд яргачны толгойг авч байна:
Нэгдүгээр зэрэглэлийн одод оролцсон тоглолтууд явагдаж байсан болохоор энд үзэж харах зүйл их байсан нь үнэн. Үүнд: хаан хатантайгаа, язгуур сурвалжит түшмэд, алдар цуутай хувьсгалчид, агуу эрдэмтэд болон зохиолчид г.м. урт жагсаалт гарна.
Хүн болгон л ондоогоор үхэж байв: зарим нь айж дагжин чичирж байсан бол зарим нь эр зоригтойгоор үхлээ хүлээн авсан. За тэгээд зарим нь хурдхан шиг энэ бузар хорвоог орхих минь гэж бодсон байлгүй дэ. Тухайн үед романтизм ид моодонд байсан болохоор үхэхийнхээ өмнө хэлсэн үг, хөдөлгөөнүүд өнөөг хүртэл олноороо хадгалагдаж үлдсэн байдаг.
Энэ дунд хамгийн алдар цуутай цаазлуулагчид сүүлийн үгийг нь гүйцэд хэлүүлээгүй байдаг. Уг нь Людовик XVI түүний үхэл эх орных нь сайн сайханд нөлөөлөх болтугай гэсэн хүслээ л хэлэх гэж байж. Гэвч эхний үгийг нь дарж шууд бөмбөр цохиод эхэлжээ. Тэр дор нь эзэн хааны цээж хувцасыг тайлж, банзанд барьж хүлээд гильотна доогуур хийж орхив. Гэрчүүдийн ярихнаа, хутганы ир хүзүүгээр биш эрүүгээр нь буусан гэдэг. Хар мянган хүн уухайлж, хааны ариун цуснаас хүртэхээр олон нөхөр ухас хийж, азтай хэд нь алчуураа цусанд нь дүрээд авав. Людовик XVI эзэн хааны хувьд сул дорой нэгэн байсан хэдий ч хувь хүнийхээ хувьд үхлээ нэр төртэй угтсан.
Хэдэн сарын дараа энд түүний эхнэр буюу хатан хааныг цаазлав. Тэрбээр олон түмэнд юу ч хэлээгүй, ихэмсэг байдлаа алдалгүй хальсан. Түүнрүү есөн шидийн доромжлол орилж байсан хэдий ч хатан хаан огт дуулаагүй мэт байв. Австри угсаанаасаа болж урвагч, дайснуудтай хуйвалдсан хэрэгт буруутгагдсан Мария-Антуанетта 37 насандаа ганц сарын дотор бууралтасан гэдэг. Ингээд 1793 оны 10-р сарын 16-ны өдрийн 12 цаг 15 минутанд тус талбай дээр хатан хаан цаазлуулжээ:
Хатны сүүлийн үг цааз гүйцэтгэгчид хандсан байлаа. Санамсаргүй хөлөн дээр нь гишгэсэн хатан хаан: "Өршөөгөөрэй, эрхэмээ" гэжээ.
Сонирхол татахуйц цаазуудыг цааш үргэлжлүүлье. Маратыг алсан (алдартай уран зураг байдаг да) Шарлотта Корде бүсгүй цаазлуулах өдрөө хуримаа хийж буй мэт хамаг байдгаараа гоёжээ. Морин тэргээр Хувьсгалын талбай хүргүүлэхдээ суухаас татгалзаж зогсоогоороо очсон түүнийг харсан олон түмэн үзэн ядахаас илүү биширсэн гэлцдэг. Сүүлчийн гоёл:
Цааз гүйцэтгэгч гильотинаг түүнд харуулахгүйн тулд биеэрээ халхалж зогсоход бүсгүй тус төхөөрөмжийг урд нь үзээгүй тул надад сонирхолтой байна, харуулна уу гэж хүсэмжилж. Түүнд дуралсан нэг залуу адилхан цаазлуулахын төлөө санаатайгаар хувьсгалыг хараасан зүйл олны дундаас орилж, түүний хүсэл гүйцэлдсэн гэдэг. Нэг өөдгүй гар бүсгүйн цавчигдсан толгойг авч алгадсан нь олон түмний дуруйцлийг төрүүлжээ. Цааз гүйцэтгэгч өөрийгөө болон туслахаа өмөөрч, бид ийм бусармаг үйлдэл хийгээгүй шүү, хаа хамаагүй, туслах үүрэгтэй байсан мужаан эр ийм буруу зүйл хийсэн гэж сонинд хүртэл тайлбар нийтлүүлжээ. Олон түмний хилэгнэлээс айгаа байлгүй дэ.
Гоо үзэсгэлэнгээрээ тухайн үед гайхуулж явсан дю Барри хатагтайн үхэл үзэшгүй хэцүү өнгөрсөн. Түүнийг цаазын тавцанруу гар дээр өргөж гаргахаас өөр арга байсангүй. Уйлж унжин, орилж чаралж, өршөөхийг зогсоо зайгүй гуйж байв. Сүүлийн үг нь: "Ноёнтоон, ганц хором азнаач" гэж цаазлагчид хандсан байдаг.
Энд нүгэлт амьдралаа Робеспьер ч гэсэн дуусгасан. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр. Тэр ч гэсэн орилсоор цаазлуулсан түүхтэй. Гэхдээ өвчнөөсөө болж (баривчлах үеэр эрүүг нь сумаар бяцалсан) орилж байсан болов уу.
Алдартай химич Лавуазье амь хэлтрүүлэхийг гуйгаагүй. Харин дуусгах гэж байсан эрдэм шинжилгээнийхээ ажлыг гүйцээмээр байгаа тул түр хойшлуулна уу гэсэн хүсэлт гаргажээ. Яллагч: "Бүгд найрамдах улсад эрдэмтэд химич нар хэрэггүй! Шударга шүүх мандтугай!" гэснээр цааз хугацаандаа болов.
Энэ талбай дээр цаазлуулсан алдар цуутай болон төдийлөн танил бус олон хүний дундаас энэ эрийг онцлох хэрэгтэй:
Энэ хүнийг Кретьен-Гийом де Мальзерб гэдэг. Цаг хугацаа яаж эргэснээс үл шалтгаалан өөрийнхөөрөө байж чадсан нэгэн. Тэрбээр язгууртан гэр бүлд төрж өндөр албан тушаалууд хашсаар ирсэн. Ботаник сонихогч тэрбээр улс төрийн амьдралд идэвхитэй оролцож байв. Өөрчлөлт шинэчлэлтийг дэмжигч түүнийг эзэн хаан хэзээ ч таалж байсангүй. Хэд хэдэн удаа янз бүрийн албан тушаалаас огцорч, нутаг заагдан цөлөгдөж ч байсан хэдий ч Франц оронд түүний нэр хүнд өндөр байлаа. Эзэн хаан шоронд орсон үед түүнээс бүгд царай буруулахад урьд нь зөрүүд, шулуун шударгаараа хаанд адлагддаг байсан Мальзерб түүнийг өмөөрөхөөр сайн дураараа гарч ирэв. Хаан түүнд "Намайг аварна гэж байхгүйгээс хойш та өөрийгөө ингэж золиосолж яахнав" гэсэн боловч Мальзерб өмгөөллөөс татгалзаагүй. Засаг түүнд энэ сөргөөцөлдсөн үйлдлийг нь мэдээж өршөөгөөгүй. Түүний охин, хүргэнүүд, нарийн бичгийн дарга нар, ач охин нь хүртэл цаазлуулсан. Өөрийг нь ч мэдээж өршөөгөөгүй. 73 настай Мальзерб цаазын тавцанруу шатаар гарч байхдаа бүдэрчихээд гунигтай инээмсэглэж: "Муугийн ёр. Миний оронд эртний ромын иргэн байсан бол гэртээ буцах байсан да" гэжээ.

No comments:
Post a Comment