Өмнөх дугаарууд: Place de Grève, Бутово и Коммунарка. Энэ сэдвийн нийтлэлүүдүүдэд цаг шаардагддаг, тиймээс хагас бүтэн сайнаар л бичиж амжих юм. Энэ удаагийнх тийм ч аймар газар биш. Ингээд, өмнө нь Франц болон Оросоор аялсан бол өнөөдөр Английн нийслэл Лондон хотын Тайберн (Tyburn) нэртэй газрыг танилцуулъя. Өмнөх хоёр газар нэг нь талбай, нөгөө нь полигон, зуслан байсан бол Тайберн нь гурван замын уулзвар юм. Одоо энэ газар нэг иймэрхүү төрхтэй:
Хэний ч санаанд XVIII зууны дунд үе хүртэл яг энд, дээрх зурагны явган зорчигийн жижиг гурвалжин дээр "Тайберны мод" хэмээн нэрлэгддэг дүүжлүүр байсан гэж буухгүй. Эсрэг талд нь Where Soldiers are Shot нэртэй хана ч байсан байна.
Өдгөө энэ уулзвараас хэдхэн метрийн зайнд Marble Arch метроны буудал бий. Лондонгийн төв хэсэг буюу 1-р зоонд байрладаг, улаан шугамны (central line) энэ буудлын ойролцоох газруудаар 2 жилийн өмнө багагүй алхсан. Харамсалтай нь түүхийг нь тухайн үед мэддэггүй байсан болохоор зорчих хэсэгт суурилуулсан дурсгалын пайзыг олж харж чадаагүй.
Дээр үед дүүжлүүрийн дэргэдэх замаар Лондонд айлчилагсад ихээр зорчидог байв. Нэгэн зэрэг 24 хүнийг өлгөх чадалтай мод нийслэлийн зочидод биеэ аятайхан авч явахыг анхааруулах мэт.
Зэргэлдээ оршин суугч иргэд дүүжлүүрийг бизнесийн хэрэгсэл болгосон байв. Тойруулж суудал засч тэрийгээ зарна, идэж уух зүйл худалдаална, янз бүрийн ёгт шүлэгнүүдтэй хуудас тараана. Үзэгчид эр зоригтойгоор үхлээ хүлээн авагсадыг алга ташилтаар, харин алингаа алдагсадыг шүгэлдэж исгэрсээр нөгөө ертөнц рүү үддэг байлаа.
Тухайн үеийн ардын аман зохиолд Тайберн гэдэг үг бат суужээ. Тайбернд бүжиглэх гэдэг нь дүүжлүүрт өлгөгдөхийг хэлэх бол Тайбернруу морилох гэдэг нь үхэхийг илэрхийлнэ. Хэдэн зуун жилийн турш энд бусад цаазын газруудын адил хүмүүсийг дундад зуунд яаж шийтгэдэг байсан, тэр журмын дагуу л гэсгээсээр ирсэн: үзэл бодол ондоо бол амьдаар нь шатаана, халаасны хулгай зэрэг жижиг зөрчилийн төлөө дүүжилнэ, бага насны гэмт хэрэгтнүүдийг өршөөлгүй хорооно. Тухайн үед хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг ялгаварлаж үзэхгүй адилхан шийтгэдэг тогтолцоотой байснаас хойш одоо яахвээ дэ.
Тайбернд болсон олон тооны цааз дунд онцолхоор хоёр тохиолдол бий. 1541 онд барон хэргэмтэй Томас Дакр гэдэг энэ эр хэдэн язгууртан нөхдийн хамт бусдын эзэмшлийн ойд ан хийж явж.
Ойн хамгаалагч нар хууль бус үйлдлийг зогсоохыг оролдох үед хулгайн анчид буугаа шүүрэн авч мөргөлдөөн үүсгэсний үр дүнд нэг ойн хамгаалагч амь үрэгджээ. Шүүх хурал болж хууль зөрчигчидийг цөмийг нь алах ял заав. Язгууртнуудыг толгойг нь цавчиж тарчлалаас ангижруулдаг байсан хэдий ч энгийн харц ардыг хөнөөсөн хэрэгтэй 1 лорд, 3 язгууртанг энгийн хулгайч лугаа адил дүүжилж орхисон. Энэ хэргийн онцлог гэвэл, үлдсэн Европ тивд харц ардын амийг юмын чинээ боддоггүй үе байсанд оршино. Эзэн нь зугаагаа гаргах төдийд анч нохдоороо тариачидаа бариулчихдаг байсан цаг шүү дэ.
Бас нэг төстэй хэрэг 1760 онд болжээ. Феррерс нэртэй гүн уурлаж бухимдахдаа өөрийн зарцыг буудаж орхиж. Шийтгэл - дүүжлүүр. Ганцхан хөнгөлөлт эдлэх эрх нь торгон олсоор дүүжлүүлэх. Болоогүй ээ, олсны төлбөрийг өөрөөр нь гаргуулсан байгаа юм. Цаазын өдөр гүнтэн хээ угалз болсон морин хөсөгөөр Тайбернд ирэв. Мөнгөн утсаар оёсон чамин хувцастай Феррерс алах ял гүйцэтгэгч нарт мөнгө харамгүй тарааж өгөөд хэдхэн хоромын дараа дүүжлүүрт өлгөгдчихсөн найгаж байв.
Хэдийгээр дүүжлүүрийн өмнө бүгд тэгш эрхтэй гэх нь өрөөсгөл ч гэлээ Англид хүнийг ялгаварладаггүй шийтгэлийн тогтолцоо хамгийн эрт үүсэж эхэлсний илрэл энэ юм болов уу. Хуулийн өмнө цөм тэгш эрхтэй. Тиймдээ ч энд хувь хүний эрхийг хамгийн их дээдэлдэг нийгмийн нэг бүрэлдэн тогтносон биз.

No comments:
Post a Comment