07 March 2013

Цуглуулга

Өөрийн файлуудаа янзлаад л байдаг, каталоги болгож эмх замбараатай болгоод л байдаг, дуусдаггүй. Ер нь дуусахгүй процесс бололтой. Өмнөхийг нь янзалж байхад л арынх нь хуримтлагдаж заваарсаар таарах юм. Тэгээд энэ тэндээс хаа хамаагүй зурагнууд гарч ирнэ. 2011 оны 7 сар. Булган, Хутаг-Өндөр.
Тус сумын сахарын шижингийн рашаан.
2012 оны 3 сар. Байрны лифтний өрөө. Тэр цаана моторын дээд хэсэг харагдаж буй бололтой.
4-р хорооллын 33-р байрна Аз жаргал гэсэн бичиг Oriflame-ээр солигдсон. Балконоо халхалуулж зарлал өлгүүлэхийг зөвшөөрсөн оршин суугчидыг ойлгоход бэрх. Өрөө нь байгалийн гэрэлгүй харанхуйлаад хэцүү биш үү?
Tower Bridge-ийн угсардаг хужаа загвар. Яахав, хүүхдэд зугаа юм да.
Манай байрны оршин суугчийн тэрэг.
  

No comments:

Post a Comment