02 January 2026
29 December 2025
Цэнхэр тэмдэг
Энэ зуны зураг. Булган, Дашинчилэн, Хар бухын балгас. 10 жилийн өмнө очиж байснаас хойш өөрчлөлт алга. Ганц нэмэгдсэн зүйл - тавган антеннаар хийгдсэн цэнхэр өнгийн орох хориотой тэмдэг.
Labels:
bulgan,
traffic sign
27 December 2025
25 December 2025
Кабель, сангийн хоолой
Нийтлэх гэж байгаад нийтлэлгүй орхичихсон постууд байдаг юм. Мартагдсан гэхүү дэ. Сая ухаж байсан чинь ийм зурагнууд гарч ирж байх юм.
Одоо энэ цахилгааны щит гайгүй л дэ, кабелийг хумиад дотор нь чихчихсэн байх.
Манайхан сангийн хоолойг олон янзаар ашиглах юм да. Байшин бариад дээврийн ус зайлуулагч угсрах болно - сангийн хоолойг зүсээд хийчихнэ. Багц кабель татах болно - сангийн хоолойгоор гүйлгэчихнэ. Агааржуулалт угсарна, гуанз цайны газар гадагшаа хоолой гаргана - нөгөө л сангийн хоолой.
Labels:
comparison
24 December 2025
Төрийн өмчит компаниудын бүтээмж
UPD 2025.12.24 16:23
Байхгүй. Нөгөө хэдэн менежерээ халж орхиж. Тэгээд оронд нь дэд сайд оруулаад ирж байгаа юм.
Миний хувийн бодол - аль аль нь шаардлагагүй. 29 тэрбумын зардлыг 864 сая болгож бууруулж буй мэт мэдээлэл түгээчихжээ бас, ккк. Үнэндээ 29 тэрбум шаардлагагүй зардал 25 онд гарсан, ирэх онд 864 сая бас гарнаа л гэдгийг илтгэж байна. 29 тэрбумыг 128 хүнд хуваагаад, 12 сард хуваавал 18.8 сая гарч байна. Өндөр л цалинтай байж манай менежерүүд. Эгдүүцсэн хүмүүс анхнаасаа гарч ирж байх шиг:
Дэд сайдууд дэргэд нь хөөрхий 4.5 сая юм байна. Гэхдээ аль аль нь бялуу хуваалт шүү дэ яг үнэндээ. Тэгээд суудал нь ганхаад ирэхлээр чиглэлийн 4 яамандаа дэд сайдтай үлдье гэсэн сураг дуулдсан. Бусад нь тэгвэл онц хэрэгцээгүй байсан юмаа да? Ккк. Өрөвдөлтэй л харагдах юм. Би Оюунгэрэлийг дэмждэггүй л дэ, гэхдээ энд бол зөв л зүйл бичиж.
Тэгээд аягүй бол цагаан сарын өмнө унаад өгнө дө чаавас.
2025.06.17 15:56
Төрийн өмчит компаниудыг нэг сайн гэгч сэгсрээд илүү дутуу хачиг, шимэгчээс нь салгамаар байгаа юм. Нэгтгэхийг нь нэгтгээд, татан буулгахыг нь буулгаад, хувьчлахыг нь хувьчлаад, орон тоог нь цөөлөөд, цалин хөлсийг нь нэмээд, цомхон, чадварлаг бүтэцрүү шилжүүлэх нь зүйтэй. Төрийн өмчит компанид ажиллаж үзсэн. Тэн хагас нь ажил хийдэггүй, зарим нь ажилдаа ч ирэхгүй. Сонгууль дөхөөд ирэхлээр "Хөдөөгийн сэргэлт" г.м. улс төржсөн ажилд томилно. Мандахчгүй, унтрахчгүй. Сонгуулийн дараа бүтээмжийн менежерүүд томилогдоод байсан, ямар ахиц үр дүн гарч буйг нь ил тод харахсан. Нэг экселийн хүснэгтэнд томилогдсон хүн, компани, урд жилийн үзүүлэлтүүд, тэгээд энэ жилийнх. Хэдхэн түлхүүр үзүүлэлт байхад хангалттай. Мөн томилогдсон хүмүүсийн CV-г үзье. Хэн нь яг мэргэжлийн хүн юм, хэн нь цүнх баригч юм гэдэг нь тос ус шиг шууд ялгараад харагдана. Сэтгүүлчид микрофон барьж хүн ноцсоноос иймэрхүү зүйл дээр ажиллавал сонирхолтой.
Labels:
fact
Баяр
Төсөв мөнгө хүрэлцэхгүй байхад төсвийнхөн шинэ жил тэмдэглэхгүй шүү гэсэн захирамж хэдэн өдрийн өмнө гарсан байна лэ. Мэргэн санааны үр дагавар эхнээсээ гарч байна:
Төрийн банк төрийн өмчит ХК болохоос яам, агентлаг биш. Байгууллагаас мөнгө гаргаагүй, ажилчид нь өөрсдөө гаргасан байсан. Тиймээс ажлын бус цагаар хүмүүс нийлээд лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямарч сайд даргад падлий асуудал. ТУЗ-д нь СЯ суудалтай, нөлөөтэй, хэдэн захирал нь эмээсэн юм байлгүй дэ.
Ихэнх баяр манайд гажуудалтай тэмдэглэгддэг. Шинэ жил тэдний нэг. Энэ талаар Молор-Эрдэнэ ортой зүйл бичиж.
Баярыг архидалтгүй, цомхон, байгууллага ажилчидад дарамтгүй тэмдэглэж болно. Явж явж соёл, төлөвшлийн асуудал. Завхарлыг бий болгож байгаа нь манай болон дээд, доод үеийнхэн. 60-70-80-аад оныхны дийлэнх масс нь орк гэдэгтэй би сүүлийн үед санал нийлээд байгаа. 2000 оноос хойш төрөгсөд энэ тал дээр биднээс хавьгүй дээр. Тиймээс: тэмдэглэж болно, өөрсдөө мөнгөө гарга, даруухан тэмдэглэ, архи бага гудар.
Баяруудыг авч үзвэл гол 3 баяр бидэнд бий. Шинэ жил, цагаан сар, наадам. Цагаан сар - тусдаа сэдэв. Энэ баяраар зайлшгүй зардал гардаг, цаг хугацаа ч зарцуулж таардаг. Үндэсний уламжлалт баяр болохоор өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн, тэмэдэглэх ч болно. Харин бусад баяраар юм л бол нийлж найрлаад байвал утгагүй.
Эргээд өнөөгийн хоригийг авч үзвэл - зарим зальтай удирдлагууд оны төгсгөлд хурал семинар, сургалт төлөвлөөд, оройн зоог бүхий төсөв баталсан байгаа. Тэгээд оройн зоогийн халхавч дор ёлка хийнэ.
Хувь, хувьсгал ямарч байгууллага байсан хүлээн авалтын мөнгөө баярлах гэж байгаа хүмүүс нь өөрсдөө гаргадаг болчиход бүх асуулал шийдэгдэнэ.
Сүүлийн жилүүдэд засаг төр юм л бол хориглодог, хаадаг, торгодог болчихоод байгаа. Үүнийгээ бодлого гэж андуурдаг. Ямарч дебил ийм шийдвэр гаргаж чадна. Том зургаар нь авч үзвэл: төсөв жилд хоёр батлагддаг нь уламжлал болсон, тэгээд ч хүрдэггүй. Аргаа бараад том татвар төлөгчдөөс ирэх жилийн татварыг урьдчилж авах гэдэг, хэдэн сангийн мөнгө цаасан дээр үлдсэн, төсөвтэй холиод идчихдэг, ЗГ бонд гаргаж урд хормойгоороо хойдхоо нөхдөг г.м. үзэгдлүүд улам даймжирч байна. Улс мөнгөгүй биш мөнгөтэй, гагцхүү тэр мөнгийг зөв удирдан зарцуулж чадахгүйд учир байгаа юм.
20 December 2025
19 December 2025
Subscribe to:
Comments (Atom)















