Уран баримал, хөшөөний тулгын 3 чулуу гэж хэлж болохуйц концепциудыг авч үзвэл:
А. Үхэл: мавзолей бунханууд, склеп, булшин дээрх чулуу ба хөшөө, пирамид г.м.
В. Бурхан: Будда, Христээс авахуулаад есөн шидийн бурхадын хөшөө, тотемууд.
С. Үйл явлын дурсгалд зориулсан бүтээл: ялалтын сэдэвтэй хөшөө, триумфальная арка-нууд, янз бүрийн багана, хотын шав тавигдсан газар байрлах чулуу г.м.
Эдгээр 3 үндсэн чиглэл хоорондоо сэлгэмэлээр нэгдэж өөр урсгалуудыг бий болгоно.
А+В буюу Үхэл+Бурхан: Өөд болсон эзэн хаад, эрдэмтэд, баатрууд г.м. алдар цуутай, гавъяатай улсын хөшөө бюстууд.
А+С буюу Үхэл+Үйл явдал: Дурсгалын цогцолборууд. Олон хүн өөд болсон газрууд дахь хөшөөнүүд. Хойч үедээ: "Би чиний төлөө өөрийн амьдралыг зольсон, тэгэхэд өөрийгөө хар!" гэж хэлэх мэт бүтээлүүд.
В+С буюу Бурхан+Үйл авдал: Домог болсон баатаруудын тулалдсан газар морьтой хөшөө байрлуулах, бурхан шиг шүтэгдэх диктаторуудын төрсөн, өсөөн г.м. бүх газар байрлуулсан хөшөөнүүд энд хамрагдна.
Дараа нь маш энгийн бөгөөд гоё санаа төрсөн - хөшөө баримал нь зүгээр л хотын чимэглэл байх ёстой. Мөн гоо сайханыг мэдрүүлэх бүтээлүүд: Давид ба Венера Милосская. Хөшөө барималаар дүүрэн усан оргилуурууд бас энэ ангилалд орно.
Диктатур тогтсон газар хөшөөг шинэ зориулалтаар ашиглаж эхэлсэн. Өөрийн нөлөөнд буй газар нутгийг тэмдэглэх нэг хэлбэр болж ирэв. Жишээ: Ленин, Сталины хөшөө. Оросын бараг тосгон болгонд Лениний хөшөө бий. Хойд тулын хүн оршин суудаггүй газар хүртэл босгосон хөшөө байдаг. Манайд ч гэсэн цөөнгүй байсан шүү дэ. Одоо хойд хөршид Лениний халааг Эх орны дайны дайчидад зориулсан хөшөөнүүд авсан. Эрүүл бус үзэгдэл л дэ. Зөвхөн Волгоградын мужид 300 мөнхийн гал байна гээд төсөөл.
Цааш хөшөө дурсгалууд ямар чиглэлд хөгжих нь сонирхолтой. Хотыг чимэглэж буй хөшөөнүүд солигддог, эсвэл өөрөө цааш хэлбэр дүрсээ өөрчилдөг бол гоё. Жаахан хүүхдийн хөшөө жилээс жилд томорсоор хамгийн сүүлд өвгөн болоод, дараа нь байрнаасаа алга болчих жишээний (үхсэн гэсэн үг). Мөн байшин барилгуудыг эргээд хөшөө барималаар чимэглэдэг болвол сайн байна.
Ийм төрлийн урлаг цааш хөгжих эрхтэй:

No comments:
Post a Comment