04 March 2013

Шүүгээнд юу байна?

Өчигдөр аавынд байх хугацаанд өөрийн барагдахгүй их ловшийг янзалж, хаяхыг нь хаяж, авахыг нь авч, цэгцлэхийг нь цэгцэлсэн юм. Шургуулганаас ер нь юу эс гарч ирэв дэ. Хог ухах тоолонд л гайхах юм. 
Тухайлбал 80-аад оны тооны бодлогуудын хураангуй байх юм. Бас муугаа мэдэхгүй нээж үзээд байгаа юмаа. Ёстой А-ч байхгүй байна лэ дээ, харин ч нэг.
Герман хэлний курсэд оюутан байхад сууж байсан үеийн номнууд бас байна.
Бас ичихгүй нээж үзсэн. Мөн адил түнэр харанхуй ой, мэдэхгүй үг үсэгнүүд.
Чавх ч гарч ирж байх шиг. Номнуудаа буцааж шкафанд хийсэн мөртлөө чавхыг болохоор цүнхэлээд байгаа юм бишүү, хэ-хэ.
Олдсон хамгийн гоё зүйл гэвэл энэ. ORWO-гийн бүтээгдэхүүн.
Дүрс бэхчүүлэгчийн лааз. Ардчилсан герман, оныг нь хайгаад олоогүй.

3 comments:

  1. :) Тvнэр харанхуй ой болгочихдог, хайран юм. Аав чавхаар юу хийх гэж байгаан бол доо?

    ReplyDelete
  2. Хэрэг болноо болно )

    ReplyDelete
  3. Chuluugaar baildah gej bgaa um bailgui dee

    ReplyDelete