22 March 2013

A Whiter Shade of Pale


Procol Harum гэдэг хэн ч мэддэггүй хамтлаг энэ дууг анх дуулсан юм. Энэ нь рок-поп хөгжмийн түүхэнд амжилттай гараа хийж чадсан тохиолдлуудын нэг гэж яалт ч үгүй тооцогддог. Британий хит-парадад 1967 оны 6-р сарын 8-нд тэргүүн байрыг эзэлж, 6 долоо хоногийн турш нэгдүгээр байраа хадгалсан. Энэ хугацаанд тус хамтлаг дэлхийн хэмжээний алдар нэртэй болсон.

Дууг тэр дор нь ондоо уран бүтээлчид давтаж дуулж эхэлсэн. Мэдээж, үгийг нь орчуулж ондоо хэлээр ч дуулж л байв. Итали хэл дээр л гэхэд хэдэн арван хувилбар бий. Тус дууны кавер-уудыг цуглуулдаг донтой нөхөр ч интернэтээс олдсон. Бараг мянгаад пянз нэг дор: http://www.awsop-versions.com/indiceg.htm
Дуу амжилтанд хүрсэн шалтгаанд ая нь И.С.Бах-ын уран бүтээлүүдтэй зарим хэсгээрээ давхацдаг гэсэн хувилбар бий.

Ингээд янз бүрийн хэл дээрх хувилбарууд: франц, итали, португаль, испани, герман, финлянд, серб-хорват, чех болон унгар.

No comments:

Post a Comment