Төр засгийн автобаазын тухай.
Хөдөө явах тохиолдолд гаргаж унах хэдэн жийп баазад мэдээж байж таарна. Бусад үед (хотод гэсэн үг) хөнгөн тэрэг бүгдэд нь тавьж өгөх нь зүйтэй. Жижиг жижигдээ тансаг хэрэглээний, люкс ангилалын машинууд энд хэрэггүй. Хувийн хэвшлийн том компаниудыг хар (Mobicom, ХХБанк г.м.). Шинэ соната ч юм уу VW-ий седануудыг л хот дотор ашиглаж байгаа. Тэгэхгүй бол нэг л бенц, лексус жийп унасан нөхдүүд дайрчих гээд. Татвар төлөгчидийн мөнгөөр туйлж буй явдлын нэг гэж үзэж байна.
Мэдээж, төрийн 3 өндөрлөгтөө сайн машин хөлөглүүлэхгүй бол болохгүй. Бусад жижиг сажиг хурган дарга нар хувийнхаа унааг унана биз. Байхгүй бол ард олныхоо адил автобусанд зорчоод үзэг. Газар дээр бууна гэж үүнийг хэлнэ. Энэ үед нийтийн тээвэр дээрдэж мэднэ. Сонгуулийн дараахан юу юу гээд байлаа? Одоо хаана байна?
Мөн тусгай дуут болон гэрлэн дохиотой машинуудын тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн. Хаана, хэн гэгч нөхөр суучихаад замбараагүй зөвшөөрөл олгоод буй нь сонирхолтой. Түргэн тусламж, галынхан, цагдаа, нэмээд яахав онцгой байдал, төрийн тусгай хамгаалалтынхан дуут болон гэрэлтүүлгэн дохиотой байна биз. Бусдад нь - салаавч.

No comments:
Post a Comment